Хайх зүйлээ бичнэ үү

мин

2019 онд хамгийн аялж, жуулчилвал зохих орноор Монгол нэрлэгджээ

Шинжээчдийн дурдсанаар гадаадын жуулчид жил бүрийн долоодугаар сард болдог наадмыг үзэж, сонирхох дуртай гэжээ.


Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас ирэх 2019 онд аялавал зохих орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа шинжээчид 2016-2018 оны аяллын чиг хандлага, ямар улс орнуудад гадаадын жуулчдын тоо нэмэгдсэн зэргийг харгалзан үзжээ. 

Жагсаалтыг Монгол Улс тэргүүлсэн. Шинжээчдийн дурдсанаар гадаадын жуулчид жил бүрийн долоодугаар сард болдог наадмыг үзэж, сонирхох дуртай гэжээ. Мөн “Энэ улсад 2016-2017 онд гадаадын жуулчдын тоо 16.1 хувь нэмэгдсэн. Уламжлалт ёс заншлаар явагддаг наадмаар Монголын үндэсний спортын уралдаан тэмцээн болдог. Хөөмий, уртын дуу эгшиглэж, үндэсний хувцастай хүүхэд багачууд бүжиглэн, хонины мах, буузаар дайлдаг. Монгол нүүдэлчдийн орон ч залуу үе Улаанбаатарт амьдрахыг эрмэлзэж байна. Улаанбаатарт Shangri-La, Novotel зэрэг орчин үеийн том зочид буудлууд ажиллаж байна” гэж тайлбарт бичсэн байна. 

Манай улсын дараа Уругвай, Парагвай, Оман, Бутан, Сейшелийн арлууд орсон байна. Энэ улс орнууд ирэх жилийн аялал жуулчлалын гол чиглэлүүд байх болно гэж мэргэжилтнүүд үзжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.03
Татарстанд энэ жил Алтан Ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэнэ
2
2018.12.27
"Орел и Решка" нэвтрүүлэг хаагдлаа
3
2018.12.07
Тэд бидний тухай | Японы КООСЭН ба “Yйлдвэрлэлийн сэргээн босголт”-ыг Монголд экспортолно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
35
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.