Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2018 онд салсан алдартнууд

Ченнинг Татум, Женна Деван хоёр 10 жил аз жаргалтай амьдарсны эцэст 4-р сард салцгаасан.


2018 он дуусах дөхсөөр байна. Энэ бол энэ жил юу болж өнгөрснийг дүгнэ гэсэн үг. Алдарт одод, нэрт жүжигчид ч хүн л юм хойно бидний нэгэн адил дурлаж, гэрлэж, мэдээж бас салдаг билээ. Энэ удаад бид 2018 онд салсан алдарт хосуудыг танилцуулж байна. Гэхдээ он дуусахад үлдсэн гурван сард дахин хэн нэг нь битгий салаасай гэж ерөөхөө мартаагүй.

1. Ченнинг Татум, Женна Деван

Энэ хоёр 10 жил аз жаргалтай амьдарсны эцэст 4-р сард салцгаасан. Гэхдээ хэрүүл шуугиангүй салж, найз хэвээр үлдсэн гэж зарласан. Харин шар хэвлэлүүд тэднийг мөнгө хөрөнгөнөөс болоод хэрүүл хийж байгаа гэж мэдээлсэн юм. Хамт амьдарч байх үедээ Татум 60 сая долларын ажил хийсэн бол Деван хамаг цагаа гэрбүлдээ зориулсан. Нөхөртөө өөрийгөө бүрэн зориулаад жүжигчний замналаа орхисон тул их мөнгө авах ёстой гэж Женна үзсэн нь буруу биш. 

2. Женнифер Энистон, Жастин Теру

Дженнифер Энистон и Джастин Теру

Гэгээн Валентиний өдрийн дараа буюу хоёрдугаар сарын 15-нд тэд салж байгаагаа зарласан билээ. Тэднийг эв түнжин муутай байгаа талаар олон мэдээ гарч байсан ч энэ мэдэгдэл жинхэнэ сенсаац болсон юм. Энистон, Теру хоёрын салах гол шалтгаан нь ямар хотод “үүрээ засаж, өндөглөхөө” шийдэж чадаагүй явдал гэнэ. Жастин шуугиант Нью-Йоркт дуртай бол Жен тайван амгалан Лос-Анжелесийг илүүд үзсэн аж.

3. Хайден Панеттьери, Владимир Кличко

Хайден Панеттьери и Владимир Кличко

Өнгөрсөн наймдугаар сард Америкийн жүжигчин Хайден Панеттьери, Украины боксчин Владимир Кличко нарын салсан мэдээ тархсан. Удалгүй Хайден Нэшвиллээс Лос-Анджелест шилжсэн. Тэд Кайя гэдэг бяцхан охинтой билээ. 

4. Лили Коллинз, Жейми Кэмпбелл Бауэр

Лили Коллинз и Джейми Кэмпбелл Бауэр

Сүүлийн 5 жилийн турш тэд салж, нийлж байгаа ч харин энэ жил бүрмөсөн салцгаахаар шийджээ. Тохирч таарахгүй гэдгээ мэдэрцгээж, найз нөхөд үлдье гэж ярьцгаасан байна. 

5. Брэндон Флинн, Сэм Смит

Брэндон Флинн и Сэм Смит

Сүүлийн хэдэн сарын турш Брэндон Флинн шинэ найз залуу Их Британийн дуучин Сэм Смиттэй авахуулсан зургаараа олон нийтийн сүлжээг бөмбөгдөж байлаа. Гэвч 9 сарын дараа тэд салцгаав. Шалтгаан нь уулзах зав зайгүйгээс болжээ. 

6. Рут Негга, Доминик Купер

Рут Негга и Доминик Купер

2018 оны хавар тэдний салсан нь тодорхой болсон. 8 жил тэд хамт байлаа. Албан ёсны мэдээ байхгүй байгаа.

7. Кэти Холмс, Жейми Фокс

Кэти Холмс и Джейми Фокс

Уулзан, болзож байгааг нь хэн ч мэдээгүй байтал Кэти Холмс, Жейми Фокс нарын салсан мэдээ гарсан нь жинхэнэ гайхалтай мэдээ байлаа. Шар хэвлэлээс үзвэл тэд 5 жил үерхэж байгаа аж. Тэд хэзээ ч хамт улаан хивсэн дээгүүр алхаж байсангүй, арга хэмжээнд цуг байгаагүй юм.  

8. Гильермо дель Торо, Лоренц Ньютон

Гильермо дель Торо и Лоренц Ньютон

Оскарын шагналт Мексикийн найруулагчийн хувийн амьдрал ажил шиг нь гялалзахгүй байна. 30 жил хамт амьдарсан эхнэрээсээ саллаа. Өнгөрсөн Оскарын шагнал гардуулах ёслол дээр тэр үг хэлэхдээ эхнэрээ огт дурдаагүй, охиныхоо л нэрийг хэлж байсан юм. 

9. Лена Данэм, Жек Антонофф

Лена Данэм и Джек Антонофф

Америкийн жүжигчин, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Лена Данэм 5 жил хамт байсны эцэст хөгжимчин найз залуугаасаа салсан. 2017 оны Греммийн шагналын ёслолоос хойш тэднийг хамт байгааг харсан хүн үгүй. 

10. Юэн МакГрегор, Ив Мавракис

Юэн МакГрегор и Ив Мавракис

Сүүлийн хэдэн сар Юэн МакГрегор хэвлэл мэдээллээр үе үе гардаг болоод байгаа. Гэхдээ ажил төрлийнх нь талаар биш элдэв бүсгүйчүүдтэй холбогдсон талаар тэр. Ив Мавракисаас салаад Мэри Элизабет Уинстедтэй нэр холбогдсон нь фэнүүдийнх нь урмыг хугалсан билээ. Тэдний салсан мэдээ өнгөрсөн жилийн сүүлээр гарсан ч албан ёсоор энэ жилийн нэгдүгээр сард зарлагдсан юм.  Одоогийн байдлаар Ив нөхрөөсөө 4 хүүхэддээ их хэмжээний тэтгэвэр олгохыг шаардаж байгаа. Хосууд 4 хүүхэдтэйгийн 2 нь өргөмөл бөгөөд нэг нь монгол. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
10 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
16
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.