Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэнэт халагдаад баяжсан 10 дасгалжуулагч

Ингээд “сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр ажлаасаа халагдаад тун баяжсан 10 дасгалжуулагчийг танилцуулья.


Дасгалжуулагчаа халах нь хөлбөмбөгийн салшгүй нэгэн хэсэг. Гэхдээ орчин үед тэднийг зүгээр нэг загнаад хөөгөөд явуулчихаж чадахгүй болсон билээ. Дасгалжуулагч нар эрсдлээ тооцоолон, ажлын гэрээ байгуулахдаа “Хэрэв хугацаанаасаа өмнө халагдвал ... доллар авна” гэж заавал оруулдаг болсон. Заримдаа маш өндөр тоо бичсэн байдаг тул багийн эзэд гэрээ байгуулахдаа тун анхааралтай байхгүй бол том хохирол хүлээдэг болоод байгаа. Ингээд “сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр ажлаасаа халагдаад тун баяжсан 10 дасгалжуулагчийг танилцуулья. Тэдний эгнээнд удахгүй “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо нэгдэж тун магадгүй болоод байгаа. 

1. Фабио Капелло. (ОХУ-ын шигшээ баг). 25-32 сая евро. 2015 он.

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг энэ итали мэргэжилтэнтэй яагаад ийм гэрээ байгуулсныг ойлгоход бэрх. Тодорхой тоо байхгүй ч 25-30 сая евро төлсөн гэж байгаа. Орос рублид шилжүүлэхээр тэрбум даваад явчихна. Унтмаар уйтгартай тоглолттой, Английн шигшээ багийг дампууруулсан хүнтэй хэт том гэрээ байгуулсан байлаа. Азаар ОХУ-ын хөлбөмбөгийн холбоо 2018 оны ДАШТ хүртэл байгуулсан гэрээгээ өмнө нь цуцалсан билээ. Капеллотой байсан бол оросууд өнгөрсөн зун хэсгээсээ гарахгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ л ажлаас халагдахдаа Капелло инээгээд Италидаа харьсан нь гарцаагүй.

2. Луис Фелипе Сколари. ("Челси"). 14 сая евро. 2009 он.

Анхнаасаа л дунд түвшний дасгалжуулагчийг авчрах хэрэггүй байлаа. “Челси” шинэ жилийн дараа 4-т явж байгаад хоёр өрсөлдөгчдөө ("МЮ", "Ливерпуль) бут ниргүүлснээр Сколари халагдсан билээ.

3. Жозе Моуринью. ("Челси"). 14 сая евро. 2015 он.

Энэ бол Жозегийн "Челси" дэх хоёр дахь ирэлт байлаа. Эхний удаа ч тэр халагдсан, гэхдээ Абрамович тэр үед их мөнгө өгөлгүй, ганц, хоёр сая евро, Ferrari машинтай өгөөд салсан юм. Харин энэ удаа талууд хэрүүл шуугиантай салцгаасан. Босстойгоо муудалцсанаас гадна багийн эмч Ева Карнейротой хүртэл хэрэлдэж, сүүлдээ тамирчид нь бараг “санаатай” ялагдсаар Жозег нэг юм явуулсан. Харин энэ удаад Жозе тохиролцолгүй гэрээнд заасан мөнгөө бүгдийг авсан.

4. Андре Виллаш-Боаш. ("Челси"). 15 сая. 2012 он.

Дахиад л "Челси". Гэхдээ яг 15 саяыг төлөөгүй гэж ярьдаг. Учир нь Андре тун хурдан дараагийн ажлаа олсон тул Абра ганц сая евро өгсөн гэнэ. 

5. Роберто Манчини. ("Манчестер Сити"). 12 сая евро. 2013 он.

Манчинид багаас ажиллах бүх нөхцлийг нь гаргаж өгсөн. Тэр ч эхлээд амжилт олсон. Премьер лиг, Английн цом, Супер цомд түрүүлсэн. Гэвч Арабын шейхүүд багаа Аваргуудын лигэд түрүүлэхийг хармаар байв. Ингээд Манчиниг сольсон. Дараа нь шинжээчид түүнд 12 сая евро төлснийг сонсоод гайхаж байлаа.

6. Рой Хожсон. ("Ливерпуль"). 6 сая евро. 2012 он.

Дундаж баг аваад амжилт гаргадаг “дундаж” мэргэжилтэн Хожсон Энфилдэд ирсэн. Йованович мэтийн макүшита зиндааны тоглогчид худалдан авч, дээр нь Фернандо Торрес формоо алдсанаар Рой халагдах үүд нээгдсэн. Тун баяртайгаар 6 сая еврогоо авсан.

7. Кенни Далглиш. ("Ливерпуль"). 8,5 сая евро. 2013 он.

Кенни Хожсоныг халагдсаны дараа "Ливерпуль" багийг хүлээн авсан. Английн цомд түрүүлсэн ч Премьер лигэд дунд байнга давхисаар байсан тул түүнийг “Суонси”-гийн Брендан Рождерсоор сэлгэхээр шийдсэн. “Ливерпуль” багийн домог Далглиш гэнэт халагдсаны мөнгө 8.5 сая еврогоо хүлээн авахаас татгалзсан гэсэн яриа бий.

8. Славен Билич. ("Локомотив"). 7 сая евро. 2012 он.

Тэр үед Билич Хорватын шигшээг Евро-2012-д оруулсан шилдэг дасгалжуулагч гэгдэж, түүнийг авахаар багууд оочерлож байлаа. Ингээд хамгийн өндөр цалингийн санал тавьсан Оросын төмөр замчдын баг Биличийг авсан юм. Халах цаг иртэл халагдсаны мөнгө нь ч бас өндөр байлаа гэж.

9. Дэвид Мойес. ("Манчестер Юнайтед"). 8,5 сая евро. 2014 он.

Мойес яаж ч хичээгээд Сэр Алекс Фергюсонийг залгамжлагч болж чадаагүй. Аваргуудын лигийн бүрэн ялагдал, Лигийн дампуурал, “МЮ” багийн ялагч үзэл санааг унагаасан “гэмт хэрэгт” холбогдсон Дэвид улирал дуусахаас өмнө халагдсан.

10. Роберто Ди Маттео. ("Челси"). 12 сая евро. 2014 он.

Абрамович дасгалжуулагч нарт гэнэт халагдсаны мөнгө төлсөнөөрөө рекорд тогтоосон босс. Аваргуудын лигийг авсан ялгуусан амжилтынхаа дараа Ди Маттео “Челси”-гийн үндсэн дасгалжуулагч болсон. Премьер лигэд тун тааруу тоглосон тул халагдаад одоо ч ажилгүй, гэнэт халагдсаны мөнгөөрөө амьдарч байна.

Бонус. Ахиад Жозе Моуринью. ("Манчестер Юнайтед"). 26 сая. 2018 он.

Эхний 7 тойргийн дараа 10 оноотой 10 дугаар байрт явж байгаа, багийнхаа лидер тоглогч Погбатай муудалцсан, Цомын тэмцээнд доод лигийн "Дерби Каунти"-д ялагдаад хасагдсан гээд Жозег халах шалтгаан олон байна. Зарим хэвлэлээр түүний оронд Зидан ирэх нь гэж бичсэн ч багийн удирдлага үгүйсгэсэн. Хэрэв тэр халагдвал энэ удаад 26 сая евро авахаар гэрээнд нь тусгагдсан байгаа. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
12 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
14
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.