Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ММА: 10-р сард үзэх гол тулаанууд

UFC 229 бол мэдээж 10-р сар төдийгүй 2018 оны гол тулаан болох тэмцээн.


Хабиб Нурмагомедов, Федор Емельяненко, Сергей Харитонов, Александр Шлеменко, Анатолий Токов гээд ОХУ-ын холимог тулааны бүх одод энэ сард тулалдах нь 10-р сарын гол онцлог. 

Оны тулаан: Хабиб vs Конор

Хэзээ: 10-р сарын 7
Тэмцээн: UFC 229
Хаана: Лас-Вегас, АНУ

UFC 229 бол мэдээж 10-р сар төдийгүй 2018 оны гол тулаан болох тэмцээн. Оросын Хабиб Нурмагомедов Ирландын Конор Макгрегортой бүс хамгаалах тулаан хийнэ. Энэ тулаан PPV борлуулалтаар рекорд амжилт тогтоох төлөвтэй байгаа. Дана Уайтын хэлснээр бол 2.5 сая зарагдах гэнэ. Өмнөх рекорд Конор, Диас нарын тулаанд тогтсон бөгөөд 1.6 сая байжээ. Хабиб, Конорын тулааны тасалбар худалдаанд гараад 10-хан минутад дууссан.  МакГрегор 2 жилийн дараа октагонд эргэн ирж байгаа нь түүхэн үйл явдал.  Энэ хоёр тулаанч аваргын бүсний төлөө биш нэр хүндийнхээ төлөө тулалдана.

Нурмагомедов, МакГрегор хоёроос гадна өөр олон сонирхолтой тулаан болно.  Үүнд Тони Фергюсон, Энтони Петтис нарын тулаан орж байгаа. Хэрэв Тони ялбал аваргын бүс горилогчдийн тэргүүн эгнээнд бичигдэнэ. 

Хүнд жингийн Гран При

Хэзээ: 10-р сарын 13
Тэмцээн: Bellator 207
Хаана: Анкасвилл, АНУ.

Энэ тэмцээний гол тулаан нь хүнд жингийн Гран При тэмцээний анхны хагас шигшээ тоглолт. Мэтт Митрион, Райан Бэйдер нар халз тулна. Бейдерийг ялна гэж шинжээчид үзэж байгаа ч Мэттийн хүнд нударга ямар ч аюул авчирч болно. 

Энэ тэмцээнд ОХУ-ын холимог тулааны алдарт тамирчин Сергей Харитонов гарч ирнэ. Түүнд Bellator-оос Рой Нельсон хэмээх маш хүнд өрсөлдөгч оноосон. Гран Прид Рой Митрионд ялагдсан юм. Хэн хэн нь зогсоо зодолдох дуртай тул нэг нь унах хүртэл цус ургасан дайн болох нь гарцаагүй.

Федор Емельяненко финалд шалгарах уу

Хэзээ: 10-р сарын 14
Тэмцээн: Bellator 208
Хаана: Юниондейл, АНУ

Bellator холбооны хүнд жингийн Гран При тэмцээний бас нэгэн хагас шигшээд Оросын Император Федор Емельяненко Америкийн Чел Соннентой таарсан. Федор эхний шигшээ 8-д Фрэнк Мирийг ялсан билээ. Энэ хоёрын ялсан нь Мэтт Митрион, Райан Бэйдер нарын ялсантай сая долларын төлөө үзэлцэх юм. Мирийг 48 секундэд ялсан Федорыг энэ тулаанд ялна гэж шинжээчид үзэж байна.

Энэ хоёрын өмнө Федорын шавь Анатолий Токов Bellator-ын аварга асан Александр Шлеменкотой гар зөрүүлнэ. Шлеменкогийн энэ холбоонд хийж байгаа сүүлчийн тулаан. 

Хабиб, Конорын найзууд тулна

Хэзээ: 10-р сарын 28
Тэмцээн: UFC Fight Night 138
Хаана: Монктон, Канад

Хабибийн дотнын найз, бэлтгэл хангагч Зубайра Тухугов сэргээшийн хэргийн шийтгэлээ дуусгаад эргэн ирж байна. Түүний өрсөлдөгчөөр UFC Конорын дотнын найз, бэлтгэл хангагч Артем Лобовыг тавьсан. Зах зээлийн овсгоотой, тун хорлонтой оноолт гэж хэлэхээс өөр аргагүй. Хабиб, Конорын тулаан  найз нарынх нь зодооноор үргэлжилнэ гэсэн үг. Хэрэв Артем Лобов ялагдвал холбооноос халагдана. Сүүлийн 6 тулаанд тэр 4 ялагдаад байгаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
8 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
7
26
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.