Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Игорь Акинфеев шигшээ багаас зодог тайллаа

Игорь шигшээ багт 2004 оноос тоглож, нийт 110 тоглолтод оролцжээ.


Оросын шигшээ багийн хаалгач Игорь Акинфеев өнөөдөр шигшээ багаас зодог тайлж байгаагаа зарлалаа. Энэ жил 32 настай Игорь шигшээ багт 2004 оноос тоглож, нийт 110 тоглолтод оролцжээ. Тэрбээр 2017 оноос багийн ахлагч болж, өнгөрсөн зун ОХУ-д болсон ДАШТ-д багаа амжилттай удирдсан юм. 

Игорь Акинфеев шигшээ багаа орхисон шалтгаанаа "Түүх болгонд төгсөх цаг ирдэг. Нутагтаа болсон дэлхийн аваргад багаа ахлагчийн хувиар талбайд авч гарах нэр төрийн хэрэг байлаа. Үнэнийг хэлэхэд ингэнэ гэж мөрөөдөж ч байгаагүй. Энэ бол миний шигшээ баг дахь замналын оргил байлаа. Шигшээ багт 15 жил тоглоно гэдэг маш урт хугацаа. Жил ирэх тусам шигшээ баг, ЦСКА гэсэн хоёр фронтод тоглох хэцүү болсоор байлаа. Гэмтэл бэртэлтэй үе ч байлаа, ачаалал маш их байсан. Залуу үедээ зам тавьж өгөх цаг ирлээ. Цаашдаа би ЦСКА багтаа хүчин зүтгэх болно. Ирээдүйтэй сайн залуус олон гарч ирсэн болохоор би тайван байна. Залуу үе минь биднээс илүү амжилттай тоглоосой. Бид тэднийг дэмжиж, туслах болно. Шигшээ багт намайг удирдаж байсан бүх дасгалжуулагч, хамт тоглосон бүх тоглогч, арын албаныхан, олон сая хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа гэж хэлмээр байна" гэж хэлсэн байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
4
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.