Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОУВС-гийн ахлах эдийн засагчаар эмэгтэй мэргэжилтэн анх удаа томилогдлоо

“Гита бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг эдийн засагч бөгөөд академик үйл ажиллагаа, олон улсын харилцааны үлэмж туршлага, оюун санааны манлайллаараа хэдийнэ танигдсан хүн” гэдгийг ОУВС-гийн захирал Кристин Лагард мэдэгдэлдээ онцолжээ.


Харвардын профессор Гита Гопинатыг Олон улсын валютын сангийн ахлах эдийн засагчаар томилжээ. Тэрбээр энэ албан тушаалд томилогдож буй анхны эмэгтэй мэргэжилтэн юм.

Профессор Гопинат өмнөх мэргэжилтэн Маурис Обстфэлдийн ажлыг авч байгаа бөгөөд тэрбээр энэ оны төгсгөлд тэтгэвэрт гарахаа мэдэгдээд байгаа юм. Энэ албан тушаалд очсоноор дэлхий даяар улс орнуудын дотоод эдийн засгаа хамгаалах оролдлого болон технологийн нөлөөтэй ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэх гэхчлэн олон сорилт Гита Гопиатыг хүлээж байна.

“Гита бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг эдийн засагч бөгөөд академик үйл ажиллагаа, олон улсын харилцааны үлэмж туршлага, оюун санааны манлайллаараа хэдийнэ танигдсан хүн” гэдгийг ОУВС-гийн захирал Кристин Лагард мэдэгдэлдээ онцолжээ.

Гопинат нь Харвардын их сургуулийн Олон улс судлал, Эдийн засгийн профессор юм. Тэрбээр “American Economic Review”-ийн дэд редактор бөгөөд Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн Олон улсын санхүү, макроэкономиксийн хөтөлбөрийн дэд захирал юм.

Түүнчлэн ОУВС-гийн ахлах эдийн засагч байсан Кэнэт Рогоффтой мөн хамтарч Олон улсын эдийн засгийн гарын авлагыг эрхлэн гаргаж байжээ. Цаашлаад валют арилжаа, худалдаа, хөрөнгө оруулалт, олон улсын эдийн засгийн хямрал, мөнгөний бодлого гэхчлэн олон сэдвээр 40 орчим өгүүлэл нийтлүүлсэн судлаач аж.

Гопинат нь Энэтхэгт төрж, өссөн бөгөөд одоо АНУ-ын иргэн. Тэрбээр 2001 онд Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
7
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.