Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Питтер Морроу-ын нэрэмжит "Гэрэлт морьд" тэтгэлэгт уралдаанд урьж байна

Сонирхоод үзээрэй.


Монголын Урлагийн Зөвлөл нь Америк дах Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран ХААН Банкны гүйцэтгэх захирал болон МУЗ-ийн дэд тэргүүн асан Петер Морроу-ын гэгээн дурсгалд зориулан “ГЭРЭЛТ МОРЬД” мэргэжлийн түвшиний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарлаж байна. 

Уралдааны тухай

 “ГЭРЭЛТ МОРЬД” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжиж, шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн шинэ бүтээл туурвихад зориулан 5 сая төгрөг хүртэлх тэтгэлэгийг уран бүтээлч болон уран бүтээлийн баг хамт олонд олгоно. Уралдаан нь урлагийн бүх төрлөөр бүтээл туурвидаг уран бүтээлчдэд нээлттэй.

 Урлагийн төрөл:  
 
Дүрслэх (уран зураг, баримал, видео, медиа, гэрэл зураг, дизайн ба бусад)
Тайз, дэлгэцийн бүтээл (хөгжим, бүжиг, жүжиг, кино, цирк ба бусад)
Утга зохиол, яруу найраг

 Сонгон шалгаруулах шалгуур:

Мэргэжлийн түвшинд туурвих шинэ санаа бүхий орчин үеийн шийдэлтэй бүтээл байх
Бүтээл нь олон нийтэд урьд өмнө нь танилцуулагдаагүй байх
Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц агуулга, хэлбэртэй байх
Шинийг эрэлхийлэх хүсэл сонирхолтой, нээлттэй, багаар ажиллах чадвартай уран бүтээлч буюу баг хамт олон байх   

Сонгон шалгаруулалт: 

Уран бүтээлчийн уралдаанд ирүүлсэн материал, танилцуулгад тулгуурлан МУЗ-ийн Удирдах зөвлөлийн төлөөлөл, АНУ дах Монголын Урлагийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн төлөөллөөс бүрдсэн сонгон шалгаруулах хороо гүйцэтгэнэ. 

 Бүрдүүлэх материал  

1. Уран бүтээлчийн дэлгэрэнгүй намтар, багаар оролцож байгаа бол багийн танилцуулга
2. Уран бүтээлийн төсөл, төсвийн хамт 

Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 

2018 оны 10 сарын 25  

Уралдааны материалыг 2018 ОНЫ 10-Р САРЫН 25-НЫ ДОТОР [email protected] хаягаар хүлээн авна. Сонгон шалгаруулалтын үр дүнг 2018 оны 11-р сарын 10-ны өдөр зарлана. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-319017; 11-319015; дугаарт холбогдон авна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
4 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
14
43
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.