Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Дарима Линховоин, Г.Ариунбаатар нар халагдах өргөдлөө өглөө

"Байкал-Daily"-д бичсэнээр манай дуучин Г.Ариунбаатар ч өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн гэнэ.


Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театр дахь шуугиан үргэлжилсээр байна. Энэ шуугиан Буриадын Соёлын сайд Соелма Дагаева Буриадын Дуурь, бүжгийн театрын захирал Аюна Владимировна Цыбикдоржиеваг энэ сарын 20-нд ажлаас нь халснаар эхэлсэн билээ. Захирлаа дэмжсэн уран бүтээлчдийн хэсэг нь театраас гарна гэдгээ илэрхийлж байсан. Театрын уран сайхны удирдагч, ОХУ-ын Ардын жүжигчин Дарима Линховоин тэдний нэг. Дарима Лхасарановна өчигдөр халагдах өргөдлөө өгсөн байна. Өргөдлийнхээ зургийг тэрбээр нүүр номондоо тавьж, "Бүгдэд чинь их хайртай шүү" гэж бичжээ.

Дарима Линховоин энэ сарын 9-нд ажлаас гарах гэнэ. Түүний өмнө алдар  тенор Михаил Пирогов театрыг орхисон. Михаил хагас сарын өмнө л дэлхийн алдарт дуучин Хосе Каррерасагийн гараас Елена Образцовагийн нэрэмжит олон улсын уралдааны аваргын шагнал хүртээд зогсож байсан билээ. 

"Байкал-Daily"-д бичсэнээр манай дуучин Г.Ариунбаатар ч өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгсөн гэнэ. Урлаг судлаачид Дарима Линховоинийг Г.Ариунбаатар, Михаил Пирогов нарыг дэлхийн дэвжээнд гарахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

ЗХУ-ын Ардын жүжигчин Галина Шойдагбаева энэ сарын 27-нд болох байсан уран бүтээлийн үдэшлэгээ цуцалсан тул түүнийг ч театраас гарах гэж байна гэсэн мэдээ хэвлэлээр гараад эхэлжээ. 

Харин өнөөдөр шинэ захирлын нэр тодорлоо. Соёлын сайд Соелма Дагаева Буриадын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэ захирлаар Буриадын Драмын театрын уран сайхны удирдагч Эржена Жамбаловаг томилжээ. Драмын театр одоо Халимагт аялан тоглолт хийхээр бэлтгэж байгаа бөгөөд уран сайхны удирдагчгүй явах болж байна.  

Эржена Зугдаровна Жамбалова - Буриадын Ардын жүжигчин, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
43
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.