Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Видео: Оосүнаараши Боб Сапптай тулалдаж, ялагдлаа

Оосүнараши холимог тулааны анхны ялалтаа авч чадсангүй.


Мэргэжлийн сүмогийн анхны африк бөх, Египетийн Оосүнаараши холимог тулаанд хүч үзэж байна. Оосүнаараши есдүгээр сарын 30-нд Японы Сайтамад болсон "RIZIN.13" тэмцээнд орж, Америкийн Боб Сапптай тулалдлаа. 

Ингээд Сапп шүүгчдийн саналаар 3-0 ялж, Оосүнаараши холимог тулааны анхны ялалтаа авч чадсангүй.

Тулааны өмнө Оосүнаараши "Би өөрийн буруугаас болж, сүмогийн холбооноос гарсан билээ. Би бүх юмаа алдсан. Тийм болохоор Акэбоно аваргын намайг дэмжсэн үгэнд нулимс гартал баярласан. Заавал ялж, аваргынхаа ачийг хариулна" гэж ярьж байсан юм. Боб Сапп 2003, 2015 онд ёкозүна Акэбоног хоёр дараалан хүнд цохилтоор ялж байсан билээ.  

Египетийн сүмоч Оосүнаараши энэ оны нэгдүгээр сарын 3-нд Египетээс ирсэн эхнэртээ газар үзүүлэн явж байгаад Нагано хотод машины осол гаргасан. Тэрбээр эхлээд Сүмогийн холбоонд “Эхнэр жолоо барьж явсан” гэж мэдүүлсэн ч гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэгээр өөрөө жолооны ард сууж байсан нь тогтоогдсон. Замын цагдаа шалгахад жолооны эрх байхгүй байжээ. Ингээд Сүмогийн холбооноос Оосүнаарашид “Зодог тайлах” шийтгэл оноосон билээ. Оосүнаараши 2012 оны Хаврын тэмцээнээс барилдаж, 2013 онд дээд зиндаанд дэвшсэн. Макүүчид нийт 17 башё барилджээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
12 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
6
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.