Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх цуврал номууд хэвлэгдэн гарлаа

Хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй ном.


Монсудар хэвлэлийн газрын Жангар хүүхдийн номын редакцаас “Авиан зөв дуудлагыг хөгжүүлэх” таван цуврал номыг эрхлэн гаргалаа. Уг номын зохиогч сургуулийн өмнөх боловсролын мэргэжилтэн Кимико Такахаши манай оронд олон жил ажиллаж амьдарсан бөгөөд тусгай боловсрол шаардлагатай олон хүүхдүүдэд тусалж, багшилсаар байна. Энэ хугацаанд эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы хөгжилд улам бүр анхаарал хандуулж, энэ талын мэргэжилтнүүдэд хандах нь ихэссэн ч хүүхдийн хэл яриаг зүгшрүүлэх ном, мэдээлэл, заавар зөвлөгөө дутмаг байгаа нь тэдний өмнө тулгардаг асуудлын нэг болжээ. Тиймээс эдгээр таван зурагт номыг уншиж өгөөд, дасгал хийлгэн хүүхдийнхээ хэл яриаг хөгжүүлцгээе.

Хүүхдийн хөгжлийн хамгийн чухал тулгуур нь хэл яриа юм. 

Таны хүүхэд таван настай ч яриаг нь эргэн тойрныхон нь ойлгодоггүй байж мэднэ. Зарим нэг тодорхой авиаг буруу дуудаж, сольж, ярихдаа орхиж хэлдэг. Зарим нь хэлд оролгүй удаж эсвэл аль хэдийн ярьдаг болсон ч авиаг буруу дуудаж байж мэднэ. Тэгвэл элдэв буруу дуудлагууд өөрөө арилдаг мэт ташаа ойлгож, цаг алдаж, буруу хэвшил  тогтож үлдэхээс болгоомжлоорой!

Хүүхэд нэг нас хүрч хэлд орж эхэлснээр тэдний өмнө шинэ ертөнц нээгддэг. Эх хэлээрээ ярихдаа авиа буруу дуудах, үгээ ойлгомжгүй хэлэхэд хүмүүс шоолох, өхөөрдөх эсвэл эрхэлж байна гэж буруу ойлгон, харилцан ярилцахын оронд эрхлүүлэх хандлага түгээмэл ажиглагддаг. Үүнээс болоод хүүхэд ярих хүсэлгүй, өөртөө итгэлгүй, бусадтай харилцах сонирхолгүй болж ч мэднэ. Хэл ярианы хөгжил нь зүй тогтлын хувьд тодорхой үе шатыг дамждаг бөгөөд хамгийн түрүүнд авиа дуудаж сурах явдал байдаг. Үүнд зориулсан тусгай дасгалууд байдаг бөгөөд хүүхдэд зориудаар хийлгэх  хэрэгтэй ч тэднийг уйдаахгүй байх нь чухал. 

Хүүхэд аливаа авиаг тодорхой насанд дуудаж сурдаг. 
1-2 нас- А,О,Э,П,Б,М 
2-3 нас- И, Ы, У, Т, Д, Н, Г, К, Х, В 
3-5 нас- С, З, Ц, Ш, Ж, Ч
5-6 нас- Р,Л эдгээр авиаг ээлж дараалан сурдаг.

Үүнээс харахад хүүхэд 5-6 насандаа бүх авиаг зөв дуудаж сурсан байх хэрэгтэй. Хэрэв хөгжлийнхөө явцад эдгээр авиаг зөв дуудаж чадахгүй байвал авиа дуудах бэрхшээл, дутмагшил, согогын аль нэг нь байгааг илэрхийлэх бөгөөд энэ үед мэргэжлийн хэл засалчийн тусламж хэрэгтэй болно. 

Хүүхдэдээ анхаардаг хэн боловч хэл ярианы дараах дасгалуудыг хийлгэж сургаснаар дээрх асуудлуудыг эртнээс шийдэх боломжтой юм. Авиаг хэдий чинээ зөв дуудаж сурна, төдий чинээ хэл ярианы хөгжил идэвхтэй явагддаг. Мөн хүүхэд өгүүлэх эрхтнээ нэрлэж, хөдөлгөөнийг нь баримжаалж чадахгүй бол хэл ярианы бэрхшээлтэй тулгарна. Тиймээс эхлээд дээд, доод уруул, дээд, доод шүд, хэлний үзүүр, уг, үүдэн болон араа шүд, тагнай, эрүү, 2 завж, баруун, зүүн хацраа зааж өгөхийг хүсэх хэрэгтэй. Зааж чадахгүй бол нэрлэж өгөөрэй. 

Цувралын номууд 

Хамт тоглоё 

Хэрээ, шар шувуу, тоншуул, болжмор, ямаа, гахай, зөгий,  нохой зэрэг хүүхдийн хамгийн сайн мэдэх амьтдын гаргадаг дуу авиаг гурван янзаар бичсэн хайчилбар зургуудтай энэхүү сонирхолтой номд гарч буй авиа дуурайсан үгс нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх анхны дасгал болох юм. Тиймээс зарим авиа дуурайсан үгс нийтэд хэлж дадсанаас арай өөрөөр бичигдсэн бөгөөд  хуудас бүрийн доод хэсэгт бичсэн хувилбаруудаас та хүүхдийнхээ түвшин, онцлогт тохируулан хэлүүлж, хамтдаа давтаарай. 

Юуны чимээ вэ? 

“Байз, байз! Энэ юуны чимээ вэ? 
 Хүү-хүү-хүү 
 Уруулаа хагас цорвойлгоод үлээцгээе. 
 Салхи салхилж байна шүү дээ.
 Хүү-хүү-хүү - гэх мэтээр сонирхолтой, хөгжилтэй зургууд үзэнгээ янз бүрийн авиа дуудаж дасгал хийгээрэй. Энэхүү дасгалууд авиаг буруу дуудах бэрхшээл, хүндрэлийг засахад тусална.

Идэцгээе 

Зургуудыг нь гараар урж хийсэн ном уншиж байсан уу?

Идэцгээе
Алим идэцгээе  
Алим жижигхэн болохоор
амаа жаахан л ангайя.
Одоо зайрмаг идэцгээе.
Зайрмаг долоож байгаа юм шиг хэлээ хөдөлгөе.

Энэ номд олон төрлийн амттан идэх сонирхолтой дасгалууд бий. Зургууд нь хүүхдийн сонирхлыг татаж, тоглонгоо авиан зөв дуудлагад суралцахад тусална. 

Муур туулай хоёрын нэг өдөр 

Гурваас дээш насны хүүхдэд зориулсан сайн найзуудын нэг өдрийн адал явдлыг өгүүлэх энэхүү зурагт ном нь хөгжилтэй зургууд болон үр өгөөжтэй дасгалуудтай. Энэ номд муур, туулай, хашаа, мөөг, сармагчин, могой зэрэг олон үгс багтсан бөгөөд үг тус бүрдээ дасгалтай.

Гол дагаад явцгаая 

Энэ номыг унших  тусам  олон адал явдалтай таарах болно шүү. Гурваас дээш насны хүүхдэд зориулсан энэхүү зурагт ном нь сонирхолтой  зургууд болон дасгалуудтай. Мэлхий, загас, усны үхэр, аварга загас зэрэг үг бүр нь дасгалтай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
Уржигдар
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
3
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.