Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Цагаан хоолтон алдарт одод

Мах идсэнээс ногоо, жимс идвэл илүү их витамин хүртэж, биенд ашигтай гэж Питт тооцдог.


 

Жил бүрийн 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын  хүртэл Олон улсын Vegetarian Awareness Month сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Ингээд та бүхэнд цагаан хоолтон алдартнуудыг танилцуулья. 

Стив Жобс

Стив Джобс веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Тэрбээр Фрэнсис Мур Лаппегийн "Diet for a Small Planet" номыг уншаад цагаан хоолтон болсон. Стив биеэ цэвэрлэж, бүтэн өдөр лууван, алим идээд суудаг үе ч байлаа. 

Арнольд Шварценеггер

Арнольд Шварценеггер веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Арнольд 2016 онд хоолны цэснээсээ махыг хассан. Бод мал хэт их үржүүлснээс болж, хүлэмжийн хий нэмэгдэж байна гэж ярьж, хүн болгоныг цагаан хоолтон болохыг уриалсан. Хүн өөрт хэрэгтэй витаминаа ногооноос авч болно гэж үздэг.

Майкл Жексон

Майкл Джексон веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Жексоныг цагаан хоолтон байсан гэж баталсан зүйл хаана ч гарч байгаагүй. Гэхдээ Майкл биеийн эрүүл мэндээс шалтгаалан амьтны гаралтай хоолноос татгалзсан байдаг. Харин дараа нь шашин шүтлэгийн үүднээс ч энэ нь зөв юм байна гэдгийг ойлгожээ. Тэр 1990-өөд оны эхнээс цагаан хоолтон болсон.

Пол Маккартни

Пол Маккартни веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Эхнэр Линдагийн нөлөөгөөр цагаан хоолтон болсон. Пол 20 гаруй жил амьтан хамгаалах үйл ажиллагаа идэвхтэй явуулж байна. Түүний охин Стелла хамгийн анх амьтны арьс, ноосгүй хувцасны загвар гарган сонирхуулж байв.

Алек Болдуин

Алек Болдуин веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Хуучин эхнэр Ким Бэсинжерийн нөлөөгөөр махнаас татгалзсан. Цагаан хоолтон болох нь ан амьтан төдийгүй дэлхийг аварна гэж тэр үздэг.

Брэд Питт

Брэд Питт веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Мах идсэнээс ногоо, жимс идвэл илүү их витамин хүртэж, биенд ашигтай гэж Питт тооцдог. Ингэснээр нас уртсаж, ухаан саруулсдаг гэж тэр ярьдаг.

Натали Портман

Натали Портман веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Натали багаасаа л мах идэж байгаагүй. Эмч байсан аав нь нэг удаа амьд дэгдээхийн дээр хагалгааны туршлага хийхдээ дагуулаад явжээ. Бяцхан Наталид энэ нь том шок болж, ахиж мах идээгүй гэдэг. 

Сати Казанова

Сати Казанова веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Сати 10 жилийн өмнө анх йогоор хичээллээд махан хоолыг орхисон. Зүгээр л идэх хүсэлгүй болсон гэж дараа нь тэр ярьж байв. 5 жилийн дараа тэр эхлээд тахиа, дараа нь загасны мах идэхээ больсон юм.

Надежда Бабкина

Надежда Бабкина веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Мал нядалгааны газар очиж үзээд шууд махнаас гарсан гэдэг. 20 жил болж байна.

Билл Клинтон

Билл Клинтон веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Билл нэг удаа хэрэв би цагаан хоолтон биш байсан бол аль хэдийнэ үхчихсэн байсан гэж ярьсан. 2010 онд хоёр дахь удаагаа зүрхэндээ хагалгаа хийлгээд тэр ургамлын гаралтай хоол иддэг болсон. 

Майк Тайсон

Майк Тайсон веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Майк 2010 оноос хойш мах идээгүй. Эрүүл амьдрах болсноор 45 кг жин хасаж, цусны даралт нь багассан гэнэ.

Жаред Лето

Джаред Лето веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

Лето жил өнгөрөх тусам залуужаад байгаа мэт. Үүнийгээ тэр мах, архинаас татгалзаж, сайн унтадгаараа тайлбарласан.

Пифагор

Пифагор веганы, вегетарианство, звезды, здоровые, молодость, праздник

2500 жилийн өмнө Пифагор анх цагаан хоолтон болж байжээ. Гэхдээ тэр заримдаа загас иддэг байсан гэдэг.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
14 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
27
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.