Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Үхлийн тухай хурц, ухаалаг эшлэлүүд

"Үхэл амьдралыг хувь заяа болгон хувиргадаг"


Үхлийн талаар агуу хүмүүсийн хэлсэн алдарт эшлэлүүдийг толилуулж байна. 

"Би үхэхээс айхгүй байна. Би зүгээр л тэр үед байлцмааргүй байна" Вуди Аллен
"Тиймээ, хүн үхдэг. Гэхдээ энэ бас гайгүй. Хамгийн муу нь хүн заримдаа гэнэт үхдэгт оршиж байгаа юм" Михаил Булгаков
"Өнөөдөр үхнэ гэвэл аймшигтай. Харин хэзээ нэгэн цагт гэвэл яах вэ, тоох юм алга" Владимир Даль
"Нөгөө ертөнцөд очихдоо энэ ертөнцөө унтраахаа мартав аа" Виктор Коваль
"Үхлийн тухай хамгийн сайн бодитой ярьж чадах хүн бол талийгаачид билээ" Лешек Кумор
"Амьдралын төгсгөлд үхлийг зүгээр нэг тавиагүй. Үхэлд хангалттай сайн бэлтгээрэй гэж төгсгөлд нь тавьсан юм" Козьма Прутков
"Нэг хүний үхэл бол үхэл. Харин 2 сая хүний үхэл бол статистик тоо" Эрих Мария Ремарк
"Үхэл хэчнээн гунигтай явдал ч үхэшгүй мөнх байхаас хавьгүй дээр" Том Стоппард
"Үхэл бол бидний амьдралдаа амсдаг хамгийн сонирхолтой адал явдал юм" Аркадий Стругацкий
"Энэ ертөнцөөс амьд явсан хүнийг хамгийн азтай хүн гэнэ" Уильям Клод Филдс
"Хүн ганц удаа л үхэж чадна. Хэрэв эрт үхчихвэл арай удаан үхдэл байна л гэсэн үг. Ингээд л боллоо" Мариуш Щигел
"Үхэл бол зүгээр л буруу хүмүүжлийн үр дагавар юм" Умберто Эко
"Үхэлд бэлэн байх нь хүмүүжил сайтайн шинж" Валерия Новодворская
"Би үхлийг хуучин өр гэж үздэг. Эрт орой хэзээ нэгэн цагт төлөх л болно" Альберт Эйнштейн

"Үхэл амьдралыг хувь заяа болгон хувиргадаг" Андре Моруа
"Би зуурдаар үхмээргүй байна. Энэ чинь ресторанд хоол идчихээд мөнгөө төлөлгүй гараад явсантай ижил зүйл" Иннокентий Анненский
"Хэрэв чи бусдын оршуулганд очихгүй бол тэд ч чиний оршуулганд ирэхгүй" Кларенс Дей
"Бүтэн сайны бороотой үдэш юу хийж цаг өнгөрөөх вэ гэж бодон, өөрийгөө зовоодог хүмүүс үхэшгүй мөнх болохыг хүсдэг" Сьюзен Эрц
"Хүн хэзээ үхэхийг хэн ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө яагаад бүгд оршуулган дээр "Тэр маш эрт биднийг орхин одлоо" гэж ярьдаг юм бол" Жорж Карлин
"Манай өвөө маш хэрүүлч хүн байсан. Булшныхаа чулуун дээр хүртэл "Чи юу хараад байгаа юм бэ" гэж бичүүлсэн" Маргарет Смит

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
13 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.