Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Судлаачид бурхны царайг тогтооход тэр нь Элон Масктай адилхан харагдаж байжээ

Юу?


Forbes.com сайт дээр нэгэн сонирхолтой нийтлэл тавигдаад удаагүй байна. Бурхны дүр төрхийг ямар бол гэдэг дээр, ер нь бурхан гэж байдаг уу гэдэг дээр асар олон хүн зөрчилдсөөр байдаг. Гэтэл цаана чинь АНУ-ын 511 гаруй итгэгч дээр суурилсан нэгэн судалгаа явагдаж (ЭНД дарж судалгааг сонирхоно уу), хүмүүс бурхныг ямар төрхтэй гэж итгэдэг талаар сонирхолтой хариу гарч иржээ. Энэ царайг харахад ихэнх америк хүмүүсийн хувьд таньдаг хэн нэгэнтэй нь адилхан харагдаж байгаа байх. Жишээ нь уг нийтлэлийг бичсэн Эрик Мак авга ах нь 30 настайдаа нэг иймэрхүү харагдаж байсан тухай ч бичиж.

Хойд Каролинагийн их сургуулийн сэтгэл судлаачид хүмүүсийг зуу зуун өөр танихгүй царай харахыг хүсч, аль нь тэдний төсөөлдөг бурхны дүр төрх болохыг асууж л дээ. Хамгийн их сонгогдсон царайнуудыг нийлүүлэн гаргахад гарч ирсэн дүр төрх нь энэ юм. Хамгийн хачирхалтай нь хүмүүс бурхныг Элон Масктай адилхан байдлаар төсөөлж байгаа юм. Тэр бол бизнесийн магнат, зохион бүтээгч, нэг ёсондоо биднийг ирээдүй рүү хөтлөгч нэгэн хэмээн тодорхойлогддог мундаг эрхэм. Харин бидний бодож ирсэн урт сахалтай, хөгшин хүн шиг харагддаг биш болж таарч байна.

Мөн уг судалгаагаар залуухан хүмүүс бурхныг залуу хүнээр төсөөлж байхад, Африк-Америк хүмүүс өөрсөдтэйгөө адилхан хэмээн төсөөлж, царайлаг, сайхан дүр төрхтэй хүмүүс мөн бурхныг тийм хэмээн төсөөлдөг аж. Тэгэхээр АНУ-д бурхан ийм төрхтэй харагддаг болж таарч байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.03
Видео: Матрасанд нуугдсан цагаачдыг баривчилжээ
2
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
29
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.