Хайх зүйлээ бичнэ үү

мин

Калифорнийн компаниуд ТУЗ-дөө заавал эмэгтэй хүн оруулна

"Энэ шийдвэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан шийдвэр" гэж мэдэгдсэн байна.


Калифорни мужийн амбан захирагч Жерри Браун тус мужийн нутаг дэвсгэрт байгаа компаниуд ТУЗ болон захирлуудын зөвлөлдөө заавал эмэгтэй хүн оруулах шийдвэр гаргалаа гэж CNN мэдээллээ. 
Эмэгтэйчүүдийг дээд удирдлагад оруулах ажил үе шаттайгаар явагдана. Эхлээд жижиг компаниуд удирдах зөвлөлдөө хамгийн багаар нэг эмэгтэй оруулна. Удирдах зөвлөл нь 5 хүнтэй бол 2 эмэгтэй, 6-гаас их бол доод тал нь 3 эмэгтэй мэргэжилтэн оруулах болжээ. 

Удирдах зөвлөлд заавал эмэгтэй хүн багтаах шийдвэр гаргасан хамгийн анхны Америкийн муж нь ийнхүү Калифорни боллоо. Амбан захирагч Браун "Энэ шийдвэр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан шийдвэр" гэж мэдэгдсэн байна. 
Калифорнийн эмэгтэй сенатор Ханна-Бет Жексон "Wall Street Journal"-д ярилцлага өгөхдөө "Манай мужийн хүн амын тал хувь нь эмэгтэйчүүд, худалдан авалтын 70 хувийг эмэгтэйчүүд шийддэг. Тэгэхээр тэд удирдах зөвлөлд орсноор компаниудын ашиг орлого нэмэгдэх болно" гэж хэлжээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Эрчүүдийн хэнд ч үнэлэгддэггүй 24 авьяас
2
5 цагийн өмнө
Сүмочид цалингаа голов
3
5 цагийн өмнө
Хенри Кавилл анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа гэнэ
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
18
34
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.