Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Палмер: Яагаад эрэгтэй ариун цэврийн өрөөнд живх солих хэсэг байдаггүй юм бэ?

АНУ-д эрэгтэй ариун цэврийн өрөөнд живх солих хэсэг байх шаардлагатайг хуулиндаа тусгасан байдаг.


"Энэхүү зураг нь "Бүх /эрэгтэй, эмэгтэй/ ариун цэврийн өрөөнд живх солих хэсэг байх ёстой" гэсэн хуулийн заалтын хэрэгжилт дутуу байгааг санууллаа" гэж www.cnn.com-д мэдээлжээ.


Донте Палмер /АНУ/ нь ариун цэврийн өрөөнд хагас суун хүүхдийн живхээ сольсон анхны аав биш юм. Тэрээр 31 настай, ахлах сургуулийн багш. Нэгэн өдөр эхнэр, гурван хүүтэйгээ ресторанд хооллох зуур нэг настай хүү нь уйлж эхэлжээ. Ингээд хүүгийнхээ живхийг солих хэрэгтэй болж, 12 настай том хүү Лаймыг дагуулан ариун цэврийн өрөө орсон байна. 

Гэтэл эрэгтэй ариун цэврийн өрөөнд живх солих хэсэг байгаагүй тул нуруугаараа хана налан хагас сууж, хүүхдээ өвдөг дээрээ хэвтүүлэн живхийг нь солив. Том хүү нь хажууд нь байсан тулдаа цаас, шинэ живхийг нь дөхүүлж өгчээ. Мөн аавынхаа зургийг ч дарж амжсан байна. 

Дараа нь Палмер зургаа өөрийн инстаграм хуудсандаа “Яагаад эрэгтэй ариун цэврийн өрөөнд живх солих хэсэг байдаггүй юм бэ, энэ асуудлыг шийдье л дээ" гээд #squatforchange гэх чагтыг ашиглан оруулжээ. Үүнээс хойш хүүхдийнхээ живхийг сольж буй олон аавын постууд ар араасаа хөвөрсөн байна.

Тэрээр “Нийгэмд эрэгтэйчүүд манлайлагч, хамгаалагч байж, эмэгтэйчүүд асран халамжлагч байх ёстой гэсэн ойлголт байдаг. Энэ ойлголтоо бага багаар өөрчлөх хэрэгтэй" гэжээ.

Энэ уриалга нь огт шинэ зүйл биш аж. Олон жилийн өмнөөс энэ асуудал хөндөгдөж эхэлсэн ч хоёр жилийн өмнө буюу 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама "нийтийн бүх/эрэгтэй, эмэгтэй/ бие засах газар болон албан байгууллага, шуудангийн газарт живх солих хэсэг байлгах ёстой гэдэг заалтыг батлан, "Хүүхдийн тусламжийн тухай хууль"-д оруулсан байна. Хуульд зааснаар "Хэрэв живх солих хэсэг байхгүй бол эцэг эхэд зориулсан мэдээлэх тэмдэг байхыг шаардсан" байна. Гэвч зарим газар энэ хууль хэрэгжихгүй хэвээр байгаа аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Л.Энхрийлэн жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
2
1 цагийн өмнө
Б.Хорлоодой жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
3
1 цагийн өмнө
Б.Эрхэмбаяр жүдо бөхийн Азийн АШТ-д түрүүллээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
29
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.