Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гадаад харилцааны сайд Фейсбүүк компанийн төв оффист зочиллоо

АНУ-ын Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочлов.


Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Фейсбүүк компанийн урилгаар АНУ-ын Калифорни мужийн Менло Парк хотод байрлах Фейсбүүк компанийн төв оффист зочилж, цахим дипломат ажиллагааг хөгжүүлэх, нийгмийн сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг сурталчлах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах зэрэг өргөн сэдвээр санал солилцоо. Уулзалтад Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд, Ази, Номхон далайн бүсийн Хонг Конг, Тайван, Монгол Улсыг хариуцсан захирал Жорж Чен, бүсийн Хууль эрх зүйн Ерөнхий консул Дамиан Иёо, Улстөр, засгийн газрын асуудал хариуцсан ахлах менежер Шарон Яо зэрэг тус компанийн удирдах албан тушаалтанууд байлцав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсыг сурталчлахад цахим медиа, олон нийтийн сүлжээг түлхүү, үр өгөөжтэй ашиглах, мэдээллийн үнэн бодит байдал болон аюулгүй байдлыг хангахад анхаарч байгаагаа дурдаад цаашид тус компанитай хамтран Монгол Улсын брэндинг хөгжүүлэх, хэрэглэгчдэд өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, хамгийн анхны e-chembassy буюу цахим элчин сайдын яам, худалдааны төлөөлөгчийн газар байгуулах, цахим ертөнцөд илгээн ажиллуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлээд Фейсбүүкийг дэлхийн улс гүрнүүдийн хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сурталчлах чиглэлд олон зүйл хийх боломжтой  талаар санал солилцов.

Фейсбүүк компанийн Олон нийтийн бодлогын хөтөлбөр хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Гранд хэлэхдээ дэлхий даяар 80 гаруй сая жижиг дунд бизнесүүд бизнесээ өргөжүүлэхэд Фейсбүүкийг идэвхтэйгээр хэрэглэж байгаа бөгөөд нийтдээ 1,6 тэрбум хүн өөрсдийн бизнестээ үр дүнтэйгээр ашиглаж байгааг дурдаад одоогоор 17 улсын 100,000 эмэгтэйчүүдэд хүрээд байгаа сургалтыг 2019 оноос Монголд хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа дурдлаа.

Сайд Д.Цогтбаатар мөн тус компанийн төв оффист ажиллаж байгаа монгол инженер, мэдээллийн технологийн ажилтануудтай уулзаж ярилцав.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
13 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
36
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.