Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Ирэх тавдугаар сараас хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа

“Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм.


Ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх “Ю Скүүтэр” түрээсийн мопедийг танилцууллаа. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувийн цахилгаан тэжээлт мопед түрээсийн үйлчилгээ юм. Дэлхийн орчин үеийн хотууд нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтрүүлж эхлээд байгаа шинэ үйлчилгээ гэдгээрээ онцлог юм байна.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот дэлхий дээрх 455 метрополитан хотын нэг гэдэг утгаараа орчин үеийн энэхүү шинэлэг үйлчилгээг нийтийн тээвэртээ ирэх оны тавдугаар сараас нэвтрүүлж эхлэхэд бэлэн боллоо. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувь байгаль орчинд ээлтэй, цахилгаан тэжээлт технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай” гэдгийг онцолсон юм.

Ю Скүүтэр нь нэг цэнэглэлтээрээ 20-30 км замыг туулж, 25 км цаг хурдлах хүчин чадалтай. “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан үйлчилгээ авах юм.

Дэлхийн 75 орны 4000 гаруй хотод, гадна зар сурталчилгаа болон нийтийн тээвэр, дугуйн зогсоолын байгууламжийн үйлчилгээ эрхлэгч “Жи Си Дэкау” компани Ю Скүүтэрийн зогсоолыг барьж гүйцэтгэх аж. Ю Байк, Ю Скүүтэр зэрэгцэн байрлуулах боломжтой, нарны цахилгаан тэжээлийн эх үүсвэртэй байгууламж байх ажээ. 

Улаанбаатар хотод ирэх зунаас хэрэгжиж эхлэх цахилгаан скүүтэрийн түрээсийн үйлчилгээ анх 2012 онд АНУ-ын Сан франциско хотод нэвтэрч эхэлсэн бөгөөд 2017 оноос Европын томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч эхлээд байна.

Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хот “Яармагийн гүүр”, “Баянзүрхийн гүүр”, “Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц”, “Сонсголонгийн гүүр” гэсэн томоохон гүүрнүүдийн бүтээн байгуулалт, авто замын өргөтгөл шинэчлэлт, төвлөрийг сааруулах, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Дамбадаржаа”, “Дэнжийн мянга” гэсэн дөрвөн дэд төвийн бүтээн байгуулалтыг хийж буй. Энэхүү цогц арга хэмжээнүүдийн нэг бол энэ зунаас хэрэгжиж эхэлсэн “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ юм. “Ю байк” төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах цогц ажлын нэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх давхар ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан. Энэхүү төсөл нь нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдаж, өндөр хөгжилтэй хотуудын жишигт нийцсэн “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох зорилт тавин ажилласны үр дүнд амжилттай хэрэгжиж, иргэддээ үйлчилгээгээ хэвийн үзүүлж байна.

"Никель Ганбаа" ХХК-ийн захирал Г.Дашням “Ирэх жилийн тавдугаар сар гэхэд Ю Скүүтэр бэлэн болж, үнэ өртөгийн хэмжээг тогтооно. Улаанбаатарын нөхцөлд зохицуулан, өмнөх Ю Байк төслийн туршлагаас хаана хаана байршуулах талаар ярилцаж байгаа. Дугуй болон мопедны түрээсийн үйлчилгээ нь манай улсын хувьд шинэ зүйл. Зарим алдаа дутагдал гарч байна. Бид үүнийг засч, сайжруулахаар ажиллаж байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.04.04
Apple компани гэрийн туслах робот бүтээх ажлыг нууцаар хийж байгаа гэв
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
13
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.