Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн үнэтэй пянзнууд

Wu-Tang Clan хип хоп хамтлагийн пянз дэлхийн рекорд тогтоосон.


Хуучин юм бүхэн ул болдог байсан бол харин сүүлийн үед хуучин эд зүйлс эргэн моодонд орж эхлээд байгаа. Үүнийг яруу тод жишээ бол пянз. Пянз хайсан сурагласан пост нүүр номоор дүүрэн. Ингээд пянз цуглуулагчдын хамгийн өндөр үнээр авч байсан 10 пянзыг танилцуулья.

10. Frank Wilson: 'Do I Love You (Indeed I Do) - £25,742
Энэ дуучныг мэддэг хүн цөөхөн байх. Энэ пянзыг 1965 онд 250 ширхэг гаргасан бөгөөд ямар нэг алдаа гарсан бололтой, устгалд оруулсан юм. Тавхан ширхэг үлдсэн гэсэн цуу яриа байдаг бөгөөд нэг нь 25 мянган фунт стерлингийн үнэ хүрсэн байна.

9. Tommy Johnson: 'Alcohol and Jake Blues' - $37,100

Самые дорогие грампластинки, когда-либо купленные коллекционерами

Блюз хөгжмийн маш ховор энэ пянз 1930 онд бичигдсэн. 37 мянган доллар төлсөн худалдан авагч "Надад энэ пянз байгаа. Гэхдээ энэ нь илүү шинэ юм" гэж хэлсэн байдаг.

8. Aphex Twin: Caustic Window (тест хэвлэл) - $46,300
Их Британид бараг дөнгөж сая буюу 2014 онд хэвлэгдсэн эд. Minecraft тоглоомыг зохиогч Маркус Перссон худалдан авчээ. 

Самые дорогие грампластинки, когда-либо купленные коллекционерами

7. The Beatles: 'Til There Was You' - £77,500

Самые дорогие грампластинки, когда-либо купленные коллекционерами

EMI-гийн боссуудад үзүүлэхээр туршилтаар гаргасан пянз. Хоёр дахь талд нь Hello Little Girl дуу бий. 

6. The Beatles: Yesterday & Today - $125,000
Хэт цустай зурагттай хавтаснаас нь болж, дахин хэвлэсэн цомог. Энэ үед бүрэн бүтэн хүрч ирсэн бол маш өндөр үнэ хүрдэг.

5. John Lennon & Yoko Ono: Double Fantasy - $150,000

Буудуулахаасаа хэдхэн цагийн өмнө Жон Леннон энэ пянзан дээр гарын үсэг зуржээ. 150 мянгаар зарагдсан. Энэ бол түүний сүүлчийн гарын үсэг.

4. The Beatles: Sgt. Pepper's Lonely Hearts Club Band (бүх гишүүдийн гарын үсэгтэй) - $290,000

4 гишүүний гарын үсэгтэй энэ пянзыг дуудлага худалдаанд 30 мянган доллараас эхлэн дуудсан. Харин сүүлчийн үнэ нь 290 мянган доллар байлаа.

3. Elvis Presley: 'My Happiness' - $300,000

Самые дорогие грампластинки, когда-либо купленные коллекционерами

Элвисийн хамгийн анхны бичлэг. Зурагдаж, хавтас нь алга болсон ч гэсэн 300 мянга хүрсэн.

2. The Beatles: The Beatles (White Album) - $790,000
Ринго Старрын хувийн цуглуулганаас зарагдсан. Ринго өөрөө 2015 онд зарсан юм. 

1. Wu-Tang Clan: Once Upon a Time in Shaolin - $2 million

Wu-Tang Clan хип хоп хамтлагийн пянз дэлхийн рекорд тогтоосон. Гэхдээ дуудлага худалдаанд зааснаар худалдан авагч цаашид зарж болохгүй, мөнгө олох хэрэгсэл болгохгүй гэсэн болзолтой байв. Пянзыг 2 саяар худалдан авсан Мартин Шкрели гэгч одоо залилангийн хэргээр шоронд сууж байгаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
21
8
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.