Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОУОХ AIBA-д олимпийн хөтөлбөрөөс хасна гэж анхааруулга өгөв

АНУ-ын Санхүүгийн яамнаас Рахимовийг эдийн засгийн хоригт оруулсан байгаа.


Аргентиний Буэнос-Айрест ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, сонирхогчдын боксын талаар авч хэлэлцлээ. ОУОХ-ны хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Марк Адамс "AIBA-д маш их асуудал хуримтлагдаад байна. Гэхдээ бид боксчдыг олимпийн наадамд оролцуулах талаар ажиллана. Хэрэв ирэх сард болох AIBA-гийн тэргүүний сонгуульд Узбекистаны Гафур Рахимов өрсөлдвөл "Токио 2020" наадмын эрхээ боксын спорт алдана шүү гэдгийг бид анхааруулсан" гэж мэдэгджээ. 
Ирэх 11 дүгээр сард Москвад болох Сонирхогчдын боксын олон улсын холбооны тэргүүний сонгуульд одоогийн байдлаар ганцхан нэр дэвшигч байгаа, тэр нь дээр дурдсан Узбекистаны төлөөлөгч Гафур Рахимов юм. Яагаад түүнийг нэр дэвшүүлж болохгүй нь АНУ-тай холбоотой. АНУ-ын Санхүүгийн яамнаас Рахимовийг  эдийн засгийн хоригт оруулсан байгаа.

Өөрөөр хэлбэл түүнийг зохион байгуулалттай гэмт хэрэг, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой гэж үзсэн хэрэг. Тийм учраас ОУОХ AIBA-д хандан, Рахимовоос өөр хүн сонгохыг шаардаж байгаа. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол ОУОХ-ноос сонирхогчдын боксын холбоонд шийтгэл оноох, олимпийн наадмын хөтөлбөрөөс хасах хүртэл арга хэмжээ авна гэж анхааруулаад байна. 
Гафур Рахимовтой сонгуульд өрсөлдөхөөр Казахстаны Серик Конакбаев нэрээ дэвшүүлсэн боловч нэр дэвшүүлэх эрхийн хязгаар болох 20 орны санал авч чадаагүй юм. 
2017 оны 11 дүгээр сард AIBA-гийн Гүйцэтгэх зөвлөл ерөнхийлөгч Чинг-Куо Вуг ажлаас нь чөлөөлж, 2018 оны нэгдүгээр сард Гафур Рахимовийг шинэ ерөнхийлөгчөөр сонгосон билээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Уржигдар
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Уржигдар
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
28
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.