Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Доналд Трамп, Ким Жон Ун нар Нобелийн шагналд өрсөлдөж байна

1.4 сая долларын шагналыг 12 дугаар сарын 10-нд болох ёслолын үеэр гардуулах юм.


Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналын эзний нэр тодрох мөч ойртсоор байна. Энэ шагналыг хүртэх хамгийн магадлал өндөр эрхмээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Ун нар нэрлэгдэж байна. Тэднийг Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжааж, бүс нутгийг цөмийн зэвсгээс ангид болгох их үйлсэд их хувь нэмэр оруулсан гэж дүгнэжээ. 
Ганцхан жилийн өмнө хонь, чоно байсан энэ хоёр эрхэм энэ жил тун дотно болоод байгаа.

2017 оны НҮБ-ын чуулганы индэр дээрээс Трамп Кимийг "Пуужинтай бацаан" гэж нэрлэсний хариуд Хойд Солонгосын тал Трампыг "өвчтэй хөгшин" гэх зэргээр хочилж байсан билээ. Харин Сингапурт болсон түүхэн уулзалтын дараа Трамп Кимийг "сайн залуу" гэж магтдаг болсон. Энэ жилийн НҮБ-ын чуулган дээр ч Трамп Кимийг тун их магтсан билээ. 

Энэ жилийн Нобелийн шагналд дээр дурдсан "хуурай ах дүү" хоёроос гадна БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Германы канцлер Ангела Меркель, Ромын Хамба лам Франциск нарын нийт 300 хүн нэр дэвшсэн байгаа. 
Энх тайвны шагналын эзний нэрийг энэ сарын 5-нд Осло хотод зарлана.  Харин 1.4 сая долларын шагналыг 12 дугаар сарын 10-нд болох ёслолын үеэр гардуулах юм.
2009 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Нобелийн энх тайвны шагналтнаар тодорч байлаа.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна
2
2 цагийн өмнө
18 нас хүрсэн Камила Валиевагийн тухай 18 баримт
3
2 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
5
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.