Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нийслэлийн шүд эрүү нүүрний төв шинэ байртай болж, хүчин чадал нь 2 дахин нэмэгдлээ

Тус төвийн шинэ байр Баянзүрх дүүрэгт байрлаж байна.


Улаанбаатар хотын хэмжээнд нүүр амны мэс засал, эмчилгээ, согог, гажиг засал зэрэг шүдний төрөлжсөн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн шинэ байртай боллоо.

Тус  төвийн шинэ байр Баянзүрх дүүргийн 3-р хороо, 33-р сургуулийн зүүн урд байрлаж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан энэхүү зургаан давхар барилга нь үйлчлүүлэгч болон ажилчдын цахилгаан шат, нэгдсэн агааржуулалтын системтэй, саруулхан өрөө тасалгаа бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцлийг бүрдүүлж чадсан байна. 
Эмнэлгийн ажиллагсад болон иргэдийн тав тухыг бүрэн хангасан цоо шинэ байранд үйл ажиллагаа явуулж эхэлснээр Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдсэн төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм. 

Мөн үйлчлүүлэгчдийн 50-60 хувийг ЕБС-ийн бага ангийн сурагч, цэцэрлэгийн хүүхэд эзэлдэг тул тэдэнд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан таатай орчныг бүрдүүлэхэд ихэд анхаарч ажиллажээ. 

1986 онд байгуулагдсан НШЭНТ нь нийт 72 ажилтантай бөгөөд нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй, үндсэн болон туслах зэрэг 23 кабинетаар үйл ажиллагаа явуулж, жилдээ 100-120 мянга гаруй хүнд нүүр амны нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан аж гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
8
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.