Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Холливудаас траншейнд унасан орон гэргүй модель бүсгүй

Xүсэл зоригоо алдсан бүсгүй амьдралд бууж өгөн, гэр оронгүйчүүдийн дунд үлджээ.


Америкийн модель Лони Уиллисоныг Лос-Анжелесийн гудамжинд хог түүж явахад нь сэтгүүлчид таньжээ. Хэдхэн жилийн өмнө тэр хэдэн зуун мянган долларын машин, хувцас худалдан авч байсан бол одоо түүний бүх эд зүйлс дэлгүүрийн ганц тэргэнцэрт л багтана. 

Лони моделийн ажлаас гадна "Baywatch" киноны од Жереми Жексонтой гэрлэж, алт мөнгөнд умбаж явсан билээ. Баячуудын хүлээн авалт, элдэв ёслолд уригдан, улаан хивсэн дээгүүр гунхаж явсан цаг саяхан сан. 

Яагаад ийм байдалд оров?

Лони одоо 35 настай. Гэвч уранхай хувцас, нэл хир, шавар болсон түүнийг танихад бэрх. Жереми Жексон, Лони Уиллисон нар хэдэн жил үерхэсний эцэст 2012 онд гэрлэжээ.

"Baywatch" кинонд хөгжилтэй сайхан залуугийн дүр бүтээсэн Жексон жинхэнэ амьдрал дээр тийм байсангүй. Байнга эхнэрээ зодож нүднэ. Нэг удаа Лониг багалзуурдан алах гэж оролдсоны дараа 2014 онд тэд салцгаасан юм. 2017 онд хүн алах гэж оролдсон хэргээр Жексон шоронд орсон. Харин Лони ажлаа алдаж, санхүүгийн хүнд байдалд орж, 2016 онд байрнаасаа хөөгдсөн байна. Сэтгэл зүйн хямралын улмаас тэр архи ууж, сүүлдээ хар тамхи хэрэглэж эхэлжээ. Гоо сайханчаар ажиллах гэж оролдсон ч халагдаад эцэст нь гудамжинд чемодантайгаа үлдэв. Хаашаа явахаа мэдэхгүй, амьдралынхаа төлөө тэмцэх хүсэл зоригоо алдсан бүсгүй амьдралд бууж өгөн, гэр оронгүйчүүдийн дунд үлджээ.

Түүний зураг хэвлэлд гарсны дараа найз нөхөд нь Лониг хайж олсон. Түүнд тусламж үзүүлэн, эмчилгээнд явуулья гэсэн ч бүсгүй өөрөө татгалзаад гудамжиндаа эргээд гарсан байна.

Тэр усанд оролгүй жил болж байгаа гэсэн. Учир нь хиртэй, муухай үнэртэй байхаар ядаж гудамжинд хүчиндүүлэхгүй амар байдаг гэж ярьжээ.

Хэдийгээр Лони зугтан алга болсон ч найзууд нь түүнийг хайж олон, хар тамхи, архины эмчилгээнд явуулж, нийгэмд эргэн авчирна гэдгээ сэтгүүлчдэд ярьсан байна. 

Харин Лониг траншейнд гарах бараг гол шалтгаан нь болсон хуучин нөхөр Жексон нь шоронгоос хэдийнэ гаржээ. Тэр спортоор хичээллэн, олон нийтийн сүлжээнд тун идэвхтэй, фитнессийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Сэтгүүлч нар Лонигийн талаар асуухад тэр тун дургүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
18 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
21 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
33
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.