Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Айраг дэлхийн хамгийн муухай хоолонд багтжээ

Шарсан сарьсан багваахай, өтөн бяслаг, өмхийрсөн акул загастай айраг зэрэгцсэн нь хачирхалтай.


Шведийн Мальме хотод энэ сарын 29-нд "Дэлхийн хамгийн муухай хоол" үзэсгэлэн гарах гэж байна. Ирэх оны нэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх энэ үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс 80 муухай хоол авчирчээ. 

Шарсан сарьсан багваахай, өтөн бяслаг, өмхийрсөн акул загас гээд маш олон хачирхалтай хоолыг тус музей танилцуулна. 

Ийм музей байгуулах санааг анх Самюэль Уэст гаргажээ. 20 жилийн өмнө Шведэд амьдарч эхэлсэн Уэстийн хобби нь өвөрмөц үзэсгэлэн нээх явдал. Өнгөрсөн жил тэр "Амжилтгүй нээлт"-ийн үзэсгэлэн нээж, зах зээлд дампуурсан шинэ бүтээл, оновчтой саналуудыг танилцуулж байв. 

Хамгийн муухай хоолны үзэсгэлэнд ирсэн хүмүүс хүсвэл Хятадын түүхий үхрийн засаа амсаж болох гэнэ. Тэгээд "100 настай өндөг" нэртэй салатаар даруулж болно. Энэ салатыг хийхдээ өндгийг хэдэн сар давстай шавранд байлгадаг тул өндөгний цагаан гэж байхгүй, хар, шар хоёр өнгө л харагддаг гэнэ. 

Соусанд дарсан туулайны тархи, Сардин арлын амьд өттэй бяслаг олны анхаарлыг ихэд татна гэж Уэст үзэж байна. Бяслагны өт 15 см хол харайдаг тул идэж байхдаа тун болгоомжтой байх хэрэгтэй аж.

Харин энэ үзэсгэлэнд монголчууд бидний уур хилэнг хүргэж байгаа нэг зүйл нь манай айраг багтсан явдал.

Эмчилгээнд сайн, эрүүл мэндэд ашигтай айраг ундааг минь яагаад Дэлхийн хамгийн муухай хоол" үзэсгэлэнд багтааснаа Самюэль Уэст тайлбарлах биз ээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.05.06
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Apple Music Chart: Дэлхий даяар яг одоо хүмүүсийн хамгийн их сонсож буй 10 дуу
2
4 өдрийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
3
2024.05.07
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
42
44
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.