Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Фань Бинбин Коммунист нам, ард түмнээсээ уучлал гуйлаа

Би өсгөн хүмүүжүүлсэн эх орноо хуурсан. Би надад итгэл хүлээлгэсэн нийгмээ хуурсан. Би надад хайртай байсан фэнүүдээ хуурсан. Хүлцэл өчье.


Татвараас зугтсан хэргээр мөрдөгдөж байсан Хятадын алдарт жүжигчин Фань Бинбиний хэрэг дууслаа. Түүнийг татвараас зайлсхийхийн тулд давхар гэрээ байгуулдаг байсныг тогтоож, гэм буруутай хэмээн шүүхээс тогтоосон байна.

Ийнхүү Fan Bingbing нуун дарагдуулсан орлогоосоо татвар өгөхөөс гадна  торгууль төлөх болсон. Энэ нь нийт 883 сая юань болсон нь маш их мөнгө байлаа. Олон сар харагдахгүй байсны эцэст жүжигчин бүсгүй Weibo сүлжээгээрээ дамжуулан, ард түмнээсээ уучлал гуйлаа.
Бинбин гэмт хэрэг үйлдсэндээ ичиж байгаагаа илэрхийлээд ямар ч шийтгэл оноосон ч хүлээн авахад бэлэн гэдгээ хэлсэн байна. Ингээд түүний албан ёсны уучлал гуйсан постыг хүргэе.

"Би сүүлийн үед маш их зовж, шаналлаа. Мөн их зүйл ч бодлоо. Би хийсэн зүйлдээ үнэхээр их ичиж, зовж байна. Та бүхнээс үнэн зүрхнээсээ уучлал гуйж байна. Би олон жилийн турш хувь, нийгмийн болон үндэсний ашиг сонирхлоо ялгалгүй явж иржээ. "Da hong zha" кино болон бусад төсөлд би оролцохдоо давхар гэрээ байгуулдаг байсан. Татварын газартай хамтран ажилласан сүүлийн хэдэн сарын хугацаанд би олон нийтийн зүтгэлтэн хүний хувьд хуулиа сахих ёстой байсан, олон нийтийн үлгэр дууриал байх ёстой байснаа сайн ойлгож авлаа. Би санхүүгийн ашиг олох гэж хууль зөрчих ёсгүй байлаа. Би нийгэм, найз нөхөд, Татварын алба, олон нийтээс хүлцэл өчиж байна. Надад тулгасан шийтгэлтэй би санал нийлж байна. Торгуулийг төлөх мөнгийг цуглуулж төлнө. Ахмад жүжигчид, үзэгчдийн ачаар би кино ертөнцөд тодорхой амжилт олсон. Жүжигчний хувьд би улс орноо гадаадад сурталчлан таниулж байгаадаа баяртай байдаг. Би эх орон, ард түмнийхээ ачаар амжилт олсон. Агуу Коммунист нам, эх орон, ард түмний хайр байхгүйгээр Фань Бинбин гэж байхгүй байлаа. Би өсгөн хүмүүжүүлсэн эх орноо хуурсан. Би надад итгэл хүлээлгэсэн нийгмээ хуурсан. Би надад хайртай байсан фэнүүдээ хуурсан. Хүлцэл өчье. Цаашдаа би хууль дүрмээ сахиж, иргэний үүргээ ягштал биелүүлнэ. Фань Бин Бин. 2018 оны 10-р сарын 3" гэжээ. 
Хэдийгээр Бинбин өөрөө 883 сая юанийн торгуулиа төлөх мөнгийг цуглуулна гэж байгаа ч зарим шинжээчид түүнийг энэ торгуулийг өдөрт нь өгчихөж чадах хүн гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил Бинбиний орлого 240 сая юань байлаа. Энэ нь нуун дарагдуулсан мөнгийг тооцохгүйгээр тэр шүү дээ. Тэр гадаадад хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөтэй, хөрөнгө оруулалт олон хийсэн, зар сурталчилганы өндөр гэрээ гээд нийт хөрөнгө нь 7 тэрбум юаниар үнэлэгддэг хүн.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
5
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.