Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нээлтээ хийж буй "Веном" киноны тухай сонирхолтой 10 баримт

VENOM!


1. Уг киног "Zombieland" киног найруулж байсан Рубен Флейшер найруулж, киноны зохиолчоор Скотт Роүзенберг ажиллажээ.

2. Харин киноны гол дүрийг Их Британийн алдарт жүжигчин, бид бүгдийн хайрт Том Харди бүтээсэн. Та бүхэн түүнийг "Mad Max", "The Dark Knight Rises", "Inception", "Warrior", "Legend", "Bronson" зэрэг кинонуудаар нь маш сайн мэдэх биз ээ.

3. Кино уг нь R-Rated буюу насанд хүрэгчдэд зориулагдсан үнэлгээтэйгээр гарах байх гэж маш олон хүн хүлээж байсан боловч PG-13 үнэлгээтэйгээр, 13 наснаас дээш хүн бүхэн үзэх боломжтойгоор гарсан. Харин уг шалтгааныг Веном ямар нэгэн байдлаар Хүн-Аалзтай холбоотойгоор гарах боломжтой ба R үнэлгээтэйгээр гаргах юм бол холбоход хэцүү болно гэжээ.

4. Кинон дээр ямар нэгэн байдлаар Том Холландын бүтээсэн Хүн-Аалзын дүр гарч магадгүй гэсэн цуу яриа өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд гарч эхэлсэн. Гэхдээ тус цуу яриа намжаад байсан ч өнгөрөгч долдугаар сард найруулагч Флейшер "Би юу хэлж болох, болохгүйгээ сайн мэдэхгүй байна. Би мэдээж кинонд юу болохыг мэднэ. Гэхдээ хэлэх ёсгүй зүйлийг хэлж асуудалд ормооргүй байна" хэмээн ярилцлагадаа дурдсанаар уг цуу яриа буцаад эрчээ авсан гэхэд болно.

5. Киноны зураг авалт 2017 оны аравдугаар сарын 23-нд Нью-Йорк хотын Атлантад эхэлж, тэр хавьдаа л шуугиан тарьж эхэлсэн юм. 

6. Том Хардигийн хүү Луи Томас Харди Веномын фэн гэнэ. Тийм ч учраас Том Харди хүмүүсийн толгойг тас хаздаг уг дүрийг бүтээхээр болсон гэдгээ хэлжээ. Мөн хүү нь аавыгаа дүрийг хэрхэн бүтээх тал дээр зөвлөгөө хүртэл өгсөн гэнэ.

7. Том Харди өөрийн бүтээсэн дүрийн тухайд: "Маш гунигтай бас эмгэнэлтэй хүчийг өөрийн болгоно гэдэг зарим талаараа хөгжилтэй. Энэ бол чиний огт хүсээгүй супер хүч чадал. Гэхдээ бас энэ хүч чамайг яг л онцгой мэт санагдуулна. Веном бол баатар гэхдээ бас эсрэг талын дүр" хэмээжээ.

8. 2017 онд гарсан "Life" киног уг киноны өмнөх анги буюу ямар нэгэн байдлаар холбоотой хэмээх цуу яриа ч мөн дэгдээд авсан юм. Хоёр киноны трейлер дээр ижил төстэй зураглалууд олон байдаг.

9. Уг кинонд Оскарт нэр дэвшиж мөн хүртэж байсан гурван жүжигчин тоглодог. Том Харди, Мишель Уильямс, Вүүди Харрельсон нар.

10. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд жүжигчин Зак Эфрон өөрийгөө гол дүр болох Эдди Брокийн дүрд тоглож байгаа хэмээн хэлж, хүмүүсийг хуурч байжээ.

Уг кино аравдугаар сарын 5-нд дэлхий даяар нээлтээ хийсэн юм. Үзэхийг хүссэн хүн бүхний хувьд гайхалтай сайн бүтээл болж чадсан хэмээн итгэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
34
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.