Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлэв
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины төрсөн өдөр аравдугаар сарын 7-нд тохиодог.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр төрсөн өдөр нь тохиосон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд мэндчилгээ дэвшүүлжээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
Эрхэм хүндэт Владимир Владимирович,
Таны төрсөн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлж буйг хүлээн авна уу.
Та бидний Чиндао, Владивосток, Баку хотуудад хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүн нь Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, бүх салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.
Эрхэм хүндэт Владимир Владимирович Танд эрүүл энх, ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 1952 оны аравдугаар сарын 07-нд мэндэлсэн байна.