Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүн зодсон хөлбөмбөгчдийг шигшээ багаас хаслаа

Александр Кокорин, Павел Мамаев нар энэ сарын 8-нд хүн зодсон хэргээр хэрэг үүсгэгдэн, шалгагдаж байна.


ОХУ-ын хөлбөмбөгч Александр Кокорин, Павел Мамаев нар энэ сарын 8-нд хүн зодсон хэргээр хэрэг үүсгэгдэн, шалгагдаж байна.

Тэд 8-ны өдрийн өглөөний 9 цагт кафед согтуу орж, хэт чанга ярин, үймүүлж байсан тул тэнд сууж байсан хүн сануулга өгчээ. Гэвч согтуу тамирчдад сануулга таалагдсангүй, түүнийг сандлаар цохиж, танхайрсан байна. Зодуулсан хүн нь Аж үйлдвэр, худалдааны яамны том түшмэл болж таарсан бөгөөд Денис Пак хэмээх солонгос гаралтай эрхэм байжээ. Кокорин түүнийг сандлаар цохисноос гадна "Хятад" хэмээн дуудаж, эх орондоо харь гэж доромжилсон байна. 

ОХУ-ын Спортын сайд Павел Колобков "Манай хөлбөмбөгийн нэр төрийг бузарласан хэрэг өдүүллээ. Эд нарыг дахиж шигшээ багт тоглуулахгүй. Баг нь ч бас шийтгэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
9
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.