Хайх зүйлээ бичнэ үү

мин

Дөрөвдүгээр сарын спортын шилдэг гэрэл зургууд

Өнгөрсөн сарын спортын ертөнц биднийг уйдаасангүй.


Хөлбөмбөгийн Аваргуудын лиг, “Рио 2016” олимпийн эрхийн тэмцээнээс гадна алдарт Коби зодог тайлсан өнгөрсөн сарын спортын ертөнц биднийг уйдаасангүй. Ингээд 4-р сарын спортын амьдрал гэрэл зурагчдын хальсанд хэрхэн буусныг сонирхцогооё.


Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэх хүрээлэн. Дөрөвдүгээр сарын 2. Криштиану Роналду “Барса”-гийн хаалганд ялалтын гоол хийчихээд байгаа нь. Гэхдээ цаана нь байгаа Карвахалд анхаарлаа бас хандуулаарай. Фото: REUTERS/Albert Gea  


Дөрөвдүгээр сарын 24. Марафоны тэмцээний үеэр ч “Будант” нэрээ алдаагүй Лондон хот. Гэрэл зураг: REUTERS/Toby Melville


Жинхэнэ эрчүүд л хоккей тоглодог. Дөрөвдүгээр сарын 15. NHL-ийн плей офф, “Тампа-Бэй” баг “Детройт”-ын эсрэг. Фото: Gettyimages.com/Mike Carlson


Олимпийн эрхийн төлөө орондоо унтах завгүй. Дөрөвдүгээр сарын 10. Айова. Сонгомол барилдааны тэмцээн. Паркер Беттс, Якоб Митчел нар. Фото: Gettyimages.com/Jamie Squire


Дөрөвдүгээр сарын 9. Новак Жокович Монакод үзэгчдийг цэнгүүлж байна. Фото: Gettyimages.com/Valerio Pennicino


АНУ-ын Хьюстон хот. Дөрөвдүгээр сарын 4. NCAA-гийн Хойд Каролина, Виллановагийн их сургуулиуд өрсөлдөж байна. Маркус Пэйжийн 3 онооны шидэлт. Сонирхолтой нь энэ шидэлт орсон гэж байгаа. Фото: REUTERS/Robert Deutsch-USA TODAY Sports


Энэ юу вэ гэж гайхаж байна уу? Дөрөвдүгээр сарын 23. Английн цомын “МЮ”-“Эвертон” багийн тоглолт. “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд багаа дэмжиж буй “Манчестер Юнайтед”-ийн фэнүүд. Фото: REUTERS/Eddie Keogh


Нирваан дүрийг олсон нь. Дөрөвдүгээр сарын 16. ОХУ-ын АШТ. “Зенит” – “Спартак” багийн тоглолт. Халк, Зюба, Витцель нар гоолын баяраа тэмдэглэж байна. Фото: Gettyimages.com/Epsilon


Цэрэг гэдэг үг зэрэг гэдэг үгнээс гаралтай. Дөрөвдүгээр сарын 14. Дортмундын “Борусси” багийн эсрэг тоглолтод хожлын гоол хийсэн Деян Ловрений араас багийн нөхөд нь. Фото: REUTERS/Darren Staples


Дөрөвдүгээр сарын 17. Шотландын Глазго хот. “Рейнжерс” багийн хөгжөөн дэмжигчид заналт өрсөлдөгч “Селтик”-тэй хийх тоглолтод бэлтгэж байгаа нь. Фото: Gettyimages.com/Ian MacNicol


Дөрөвдүгээр сарын 13. АНУ-ын Лос-Анжелес. Кобе Брайант зодог тайлснаа хэвлэлийн хурал дээр зарлачихаад байгаа нь. Гэрэл зургийг: REUTERS/Gary A. Vasquez-USA TODAY Sports


Тавын өөдөөс ганцаараа. Дөрөвдүгээр сарын 2. Австралийн регбийн лигийн тоглолт.  Жек Стоквелл огтхон ч эмээсэн шинжгүй довтолно. Фото: Gettyimages.com/Scott Barbour


Дөрөвдүгээр сарын 18. Бостоны марафон. Швейцарийн Марсель Хуг түрүүллээ. Фото: Gettyimages.com/Maddie Meyer


“Ливерпуль” баг 27 жилийн өмнө “Хиллсборо” цэнгэлдэхэд амиа алдсан фэнүүдээ дурсан саналаа. Тэдний буруу байгаагүй, харин Цагдаагийн газар алдаа гаргасныг шүүхээс тогтоосон юм. Фото: Gettyimages.com/Phil Noble


Америкийн нийслэл Вашингтон хот. Дөрөвдүгээр сарын 9. Гимнастикч  Лорен Эрнандес дасгалаа гүйцэтгэж байна. Фото: Gettyimages.com/Ezra Shaw

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.12.07
Giphy 2018 оны шилдэг гиф зургаа тодрууллаа
2
2018.12.06
ФОТО: Анч шувуудын Азийн АШТ
3
2018.12.03
"National Geographic": 2018 оны шилдэг гэрэл зурганд монгол адуучны зураг багтжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
9
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.