Хайх зүйлээ бичнэ үү

мин

Александр Кокоринтой холбоотой 7 шуугиан

Буу, Эскобар, зодоон гээд Кокоринтой холбоотой шуугиануудыг танилцуулж байна.


Буу, Эскобар, зодоон гээд Кокоринтой холбоотой шуугиануудыг танилцуулж байна. 

1. Саун

2014 онд цахим сүлжээнд Кокорины саун дахь зураг шуугиан тарьсан билээ. Түүний өвдгөн дээр хагас нүцгэн хоёр бүсгүй сууж байсныг нь хүмүүс биеэ үнэлэгчид гэж таамагласан. Харин зарим эх сурвалж стриптиз бүжигчин захиалсан байна гэж бичиж байв. 

2. Оргилуун дарс

2016 онд Монте-Карлогийн Twiga хэмээх тансаг клубт Кокорин, Мамаев нар 250 мянган фунт стерлингийн 500 ширхэг оргилуун дарс захиалж, олныг гайхуулсан. Оргилуун дарсыг ОХУ-ын сүлд дуулал дор зөөн оруулж ирж байлаа. 

Ууж наргиж болох ч энэ үйл явдал 2016 оны Европын АШТ-д Оросын шигшээ баг гутамшигтайгаар ялагдсаны яг дараа болсон тул хөгжөөн дэмжигчдийн уурыг хүргэсэн билээ. Дараа нь Кокорин албан ёсоор уучлал гуйсан юм.

3. Эскобар

2017 оны нэгдүгээр сард Кокорин Колумбын мафийн босс Пабло Эскобарын зурагтай цамцтай зургаа инстаграмдаа тавьсан. 

4. Мессеж

2017 онд ОХУ-ын шигшээ баг FIFA Confederations Cup тэмцээнээс хасагдсаны дараа Кокорин, Зюба хоёр гараа уруул дээрээ тавин сахал дүрсэлж, мессеж гэсэн бичигтэй зургаа сүлжээнд оруулсан юм. Энэ нь багийн дасгалжуулагч Станислав Черчесовийг доромжилсон үйлдэл гэж олон хүн үзсэн билээ.  

5. Буу

2017 оны 12 дугаар сард Осетид найзынхаа төрсөн өдөрт очсон Кокорин гарбуутай зураг авахуулсан. Ингээд зогссонгүй "Чочи, со свадьбой" гэж хашгараад хэд хэдэн удаа буудсан.

6. Жолооны эрх

2017 онд урсгал сөрж явсан Кокоринийг замын цагдаа зогсоосон. Шүүхээс түүний жолооны эрхийг 4 сараар хассан. 

7. Сандалтай зодоон
Хамгийн сүүлчийн хэргийг нь одоо цахим сүлжээгээр ид хэлэлцэж байна. Кокорин, Мамаев хоёр Денис Пак хэмээх Аж үйлдвэр, худалдааны яамны түшмэлийг сандлаар цохьсон. Мөн хятад хэмээн доромжилсон тул Пакын өмгөөлөгч "яс үндсээр ялгаварлан гадуурхсан" гэж гомдол гаргаад байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
2 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
12
31
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.