Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хийхэд ярвигтай ч амьдралд хэрэг болох 12 зүйл

Эхэндээ амаргүй мэт санагдах ч, амьдралдаа хэрэгжүүлж эхэлвэл үр дүнгээ өгөх болно


Хийхээс халширдаг зүйлсээ хийж эхэлмэгц таны амьдрал илүү эерэгээр өөрчлөгдөх магадлалтай аж. Business Insider-аас амьдралдаа эерэг өөрчлөлт бий болгоход тань туслах дараа зүйлсийг зөвлөжээ. Хэрэгжүүлээд байж дээ.

1. Маш эрт бос

Нар мандахаас өмнө босох нь маш сайн сурах бас ажиллах орчин болдог байна. Хүн бүр унтаж байхад анир чимээгүйн дунд өдрийг эхлүүлэх шиг үр дүнтэй зүйл байхгүй аж. 

2. Өдрийг дасгалаар эхлүүл 

Нар мандахаас өмнөх дасгал хөдөлгөөн хийх нь хүн бүхэнд хүнд сонсогдож байгаа байх. Гэхдээ өглөө бол дасгал хийхэд хамгийн тохиромжтой цаг. 

Бодоод үзье л дээ: "Хэрвээ дэлхийн хамгийн завгүй гэгдэх амжилттай бизнес эрхлэгчид дасгал хийж л байгаа бол та ч бас хийх боломжтой гэсэн үг".  

Дасгал маш чухал учраас завгүй ч гэсэн тэд дасгал хийхийг орхихгүй байна шүү дээ.  

3. Хүйтэн шүршүүрт ор 

Урт өдрийн дараа хүйтэн шүршүүрт ор гэж байгаа нь үнэхээр хэцүү сонсогдох байх. 

Харин судлаачид үүнийг эрүүл мэндэд тустай гэж үздэг. "Medical Daily"-д мэдээлснээр хүйтэн ус нь арьсанд тэжээл өгч, стресс бууруулж, цусны эргэлтийг сайжруулдаг гэжээ. Хүйтэн усанд ордог хүмүүс илүү эрч хүчтэй мэдрэмжийг авдаг аж.  

4. Идэж буй хоол, хүнсний илчлэгээ тооц  

Өдрийн турш идсэн бүхнийхээ илчлэгийг тооцож, тогтмол дасгал хийх нь амаргүй даваа.

Ингэж тооцож сурна гэмээнэ өөрийн биед тань ирж буй шим тэжээл, хор уршгийг тооцож, элдэв өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлнэ гэсэн үг.  

5. Бүхнийг асуу 

"Хамгийн тааламжгүй зүйл бол бүхнийг асуух явдал” гэсэн байдаг.  

Асуухаас хэзээ ч бүү ай. Энгийн нэг зүйлийн нөлөө талыг харахыг хичээж, асуух л хэрэгтэй.

6. Зөвхөн тэжээллэг хоол ид 

Илчлэг, шим тэжээлээ тооцоод эхлэхээр тэжээллэг хоол идэж эхэлдэг. 

Хоолоо бэлд, байж болох хамгийн органик хоол сонго. Энэ нь үнэ өртгийн хувьд өндөр ч, эмнэлгийн хаалга татахаас хамаагүй хямд гэдгийг санаарай. 
Энэ нь арай амтгүй, бас их цаг орж эхэлмэгц хүн бүр шантардаг. Гол нь тууштай байх хэрэгтэй. 

7. Тэтгэвэрт гартлаа хуримтлал үүсгэ 

Амьдрал үнэхээр өртөгтэй. Өдөр тутмын зарлага, зээл, сургалтын төлбөр төлж байхад мөнгөө хураана гэдэг үлгэрийн далай. 


Энэ нь боломжгүй ч одооноос л хадгалж эхэл. Үүнийг зуршил болгосон цагт танд эерэг нөлөө үзүүлнэ. 

8. Өөртөө цаг гарга 

Дараа дараагийн хийх зүйлээ бодож, төлөвлөсөөр байтал өөрийгөө сонсох цаг бидэнд гардаггүй. Гардаггүй ч гэж бид өөрсдөө гаргаж чаддаггүй. Харин өөрийгөө сонсож, дотоод хүнээ сонсож сурах нь хамгийн чухал. Энэ нь нэг төрлийн амралт болдог.

9. Шинэ хүнтэй танилц 

Хэн нэгэн таны сонирхлыг татаж байвал очоод л түүнтэй ярилц.

Эхний удаа таныг үл тоосон бол та дараагийн удаа илүү туршлагажиж, эхний алхмаа арай өөрөөр хийх болно. 

10. Сайн дурын ажил хий 

Ашгийн төлөө бус ажил хийж, бусдын төлөө хөдөлмөрлөж үзэх хэрэгтэй. Энэ мэт туршлага танд өөрийгөө илүү чухал гэдгийг мэдрэх боломж олгоно. 

11. Байх боломжгүй гэж боддог зорилгуудаа биелүүл 

Хамгийн тааламжгүй зүйл бол өмнө нь хэзээ ч хийж байгаагүй зүйлээ биелүүлэх. 


Магадгүй та тэр зүйлийг хийхээс айдаг л байсан байх. Тиймээс зориглон хийж, амьдралаа баяжуулах хэрэгтэй.

12. Маш сайн унт 

Сайн унтахын ач тусыг үгээр илэрхийлэшгүй. Нойргүйгээр бид хэн ч биш. Тэр ч бүү хэл бага цаг унтах нь дархлааны систем төдийгүй эрүүл мэндэд аюултайг мэргэжилтнүүд нотолсон байдаг.

Мэдээж хүн бүрийн нойр ханах хугацаа харилцан адилгүй. Өдөрт 7-9 цаг унтах нь хамгийн тохиромжтой аж.  

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
Сэтгэл гутралын хамгийн хор хөнөөлтэй 5 нуугдмал шинж тэмдэг
2
2019.01.02
НӨАТ-ын буцаан олголтоо авахын тулд АНХААРАХ 6 зүйл
3
2019.01.02
2019 онд өөрийгөө илүү хайрлаж, үр бүтээлтэй байхад тань туслах 10 зөвлөгөө
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.