1 мин
Казахстан улс Баян-Өлгийд 500 мянган долларын тусламж үзүүллээ
Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 14-18-нд үер болж, нийт 20 тэрбум төгрөгийн хохирол учирсан билээ.
Казахстаны Засгийн газрын 2018 оны 10-р сарын 5-ны өдрийн тогтоолоор Монгол Улсад 500 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ гэж ИПС "Әділет" сайт мэдээллээ. Казахстаны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр "Энэхүү тусламж нь хоёр улсын найрамдал, ах дүүгийн харилцааг илтгэн харуулж байгаа" гэнэ.
Тусламжийн мөнгө өнгөрсөн зун үерт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн сэргээн босголтод зарцуулагдах юм. Баян-Өлгий аймагт долоодугаар сарын 14-18-нд үер болж, нийт 20 тэрбум төгрөгийн хохирол учирсан билээ.