Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хабибийн амьдралын дүрэм

Надад Дагестанаас илүү амьдралын түвшин өндөр газар амьдрах бололцоо бий. Гэхдээ би хүсдэггүй, яагаад гэвэл Дагестанд миний гэрбүл, хамаатан садан, эцэг эх минь бий"


Энэ сарын 7-нд АНУ-ын Лас-Вегаст болсон UFC 229 тэмцээнд ОХУ-ын Хабиб Нурмагомедов Ирландын Конор МакГрегор гэсэн шилдэг хоёр тулаанч халз үзсэн билээ. Тулаан Хабибийн төгс ялалтаар өндөрлөсөн. Ингээд Хабиб Нурмагомедовийн амьдралын дүрэмтэй танилцацгаая. 

"Би спортын гэрбүлд өссөн. Аав минь дасгалжуулагч хүн тул би ухаан орохдоо л бэлтгэл хийдэг байсан"
"Аав тосгоныхондоо хичээл заадаг байлаа. Манай байрны нэгдүгээр давхарт спортын танхим байдаг байлаа. Өглөө бэлтгэл, өдөр хичээл, тэгээд гэрийн ажил, орой нь бас бэлтгэл хийдэг байв"
"Багадаа найзтай больё гэвэл нэг бол хөлбөмбөгийн талбай, эсвэл бүгд усанд сэлдэг газарт очих л хоёр зам байдаг байв"
"Би дүрсгүй хүүхэд байсан. Одоо ч гэсэн алдаа их гаргадаг. Харин аав минь намайг засч, залруулж өгдөг"
"Хэрэг тарихад аав заавал шийтгэдэг. Хэрэв хүн ямар нэг үйлдэл хийвэл хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж тэр байнга ярьдаг. Энэ нь ч зөв"
"2004 оны Дагестаны байлдааны самбо бөхийн нээлттэй тэмцээн. Маш олон алдартай тамирчид ирсэн. Энэ бүхэн намайг тулаанч болоход нөлөөлсөн. Ялагчдын баяр баясгалан, ялагдсан тамирчдын уй гуниг. Энэ бүхнийг хараад би ч гэсэн оролцмоор байна гэж бодож байлаа"

"Багадаа би аварга болохыг хүсдэг байсан. Харин ийм алдартай болно гэж бодож ч байгаагүй. Маш олон хүнд зүйл тулгардаг. Жин хасах, бэлтгэл, гэмтэл бэртэл гээд л. Ялагдсан тамирчин энэ бүхнийг даван гарахын тулд буцаад л гараан дээр зогсож байдаг"
"Болимоор санагдах үе байсан. Эхлээд би өвдөгний үений чагтан холбоосоо, дараа нь шөрмөсөө тасалсан. Хагалгаа хийлгэж, нөхөн сэргээлт гээд л. Дараа нь хоёр хавиргаа хугалж, хагас жил эмнэлгээр явсан. Аав минь энэ бэрхшээл, туршилтуудыг даван гарах хэрэгтэй гэж хэлж байсан. Хамгийн чухал нь тэсвэр"
"Миний хувьд гэрбүл нэгдүгээрт байдаг. Надад Дагестанаас илүү амьдралын түвшин өндөр газар амьдрах бололцоо бий. Гэхдээ би хүсдэггүй, яагаад гэвэл Дагестанд миний гэрбүл, хамаатан садан, эцэг эх минь бий"
"Миний төрсөн Сильди тосгон бол хүнийг сахилга баттай болгон хүмүүжүүлдэг газар. Хүмүүс мөнгө олох гэж ажил хийдэг бол энд үхэхгүйн тулд ажилладаг байсан. Нэг ууланд амьдраад нөгөө ууланд нь ногооны талбайтай. Өглөө нартай хамт босоод ажиллана. ийм газар хүн цаг хугацааг хайрладаг, хүнд ажилд дассан, сахилга баттай хүн болон хүмүүждэг"
"Чи хэн гэдгээ, хаанаас ирсэн гэдгээ санаж явах хэрэгтэй. Чамд гэрбүл, дотнын хүмүүс байна. Чамаас болоод тэд ичихгүй байх ёстой"
"Би 2-3 жил тулалдах зорилготой. Аваргын бүсээ хамгаалж, өөрийн өвөө үлдээн, түүхийг бүтээнэ"
"Би 26 тулаандаа хэзээ ч өрсөлдөгчөө сонгож байгаагүй. Өгсөн хүнтэй нь л тулалддаг байсан"
"Юлий Цезарь "Сахилга бат, байнгын бэлтгэл дасгал л хүнийг эр зоригтой болгодог" гэж хэлсэн байдаг"
"Залуучуудад хандаад хэлэхэд хэрэв ямар нэг зүйл хийж, амжилт олохыг хүсч байгаа бол шантралгүй зүтгэ. Гэртээ л суугаад байвал чи хэзээ ч амжилт олохгүй"

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
10 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
8
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.