Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Кокорин, Мамаев хоёрыг 48 цагийн хугацаатай баривчиллаа

Tэднийг хар тамхи хэрэглэсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлжээ.


ОХУ-ын "Зенит" багийн довтлогч Александр Кокорин, "Краснодар" багийн тоглогч Павел Мамаев нарыг өчигдөр баривчилж, 48 цагийн хугацаатай хорих арга хэмжээ авлаа. Өнөөдөр Тверийн шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих уу, гэрийн хорионд байлгах уу гэдгээ шийдэх юм. 
Хөлбөмбөгчдийн хийсэн хэргийн талаар бид мэдээлсэн билээ. Гэвч тэр өдөр тэд бас нэгэн хүн зодсон нь тодорхой болоод байна. 

Юуны өмнө хэрэг явдал яаж эхэлснийг тодруулья. 
Энэ сарын 7-нд "Зенит" баг Санкт-Петербургт "Краснодар" багийг хүлээн авч тоглон, 2-1 ялалт байгуулсан юм. Кокорин 45 минут тоглосон бол Мамаев "Краснодар" багтаа 90 минут хүчин зүтгэсэн. 

Ингээд анд найзууд инстаграм хуудсандаа нөхөрлөлийнхөө 10 жилийн ойг тэмдэглэх гэж байна гэсэн зураг оруулсан. Тэд Москваг зорьж, бүтэн вагон хөлслөн авсан байлаа. Москва хүртлээ уусаар байсныг галт тэрэгний үйлчлэгчид мэдэгдсэн байна.
Москвад тэд найзуудаа дагуулан Стриптиз-клубт орсон. Өглөө эрт гарч ирээд зогсоол дээр байсан машины жолоочтой маргалдаж, "Первый канал" сувгийн хөтлөгч Ольга Ушаковын жолоочийг бүлэглэн зодсон байна. 

 

 

Дараа нь тэд нөхдийн хамт кафед оржээ. Хэт чанга хашгарч байсан тэдэнд чимээгүй байхыг сануулсан Аж үйлдвэр, худалдааны яамны түшмэл Денис Пакыг сандлаар цохиж, зодон танхайрсан байна. Солонгос гаралтай Денис Пакыг хятад хэмээн дуудаж, зодож байхдаа Gangnam Style дуулж байжээ. Хэргийн газраас явсныхаа дараа Кокорин найзуудаа кафед илгээж, камерийн бичлэгийг 5 сая рублиэр авахуулахаар оролдсон ч Пакын жолооч хэдийнэ бичлэгийг авчихсан байлаа. 

ОХУ-ын Цагдаагийн газраас "Кокорин, Мамаев нар бичлэгийг худалдан авахаар санаархсныг бид мэдэж байгаа. Тэд хөлбөмбөгч уу, захын наймаачин уу бидэнд хамаагүй. Хийсэн хэрэгт нь шийтгэл онооно. Гэмт хэрэгтэн шоронд суух ёстой" гэж мэдэгдсэн юм.

Мөн ОХУ-ын Төрийн Думын зарим депутат тэднийг хар тамхи хэрэглэсэн байж магадгүй хэмээн сэжиглэж байгаагаа илэрхийлж, шалгуулах хүсэлт гаргана гэж мэдэгдээд байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
6 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
11
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.