Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

ЧӨЛӨӨТ БӨХ ДАШТ: 70 КГ-Д ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ

Магомедрасул Газимагомедов, Зураби Якобишвили, Жеймс Грин, Ихтиёр Наврузов, Адам Батыров нар алтан медалийн төлөө өрсөлдөнө.


Чөлөөт бөхийн ДАШТ энэ сарын 20-нд Унгарын нийслэл Будапешт хотод эхлэх гэж байна. ОХУ-ын Дагестаны "Спортивная борьба Дагестана" сайтаас ДАШТ-ий 70 кг-ийн жинд хэн түрүүлэх талаар таамаглал дэвшүүлэн, дүн шинжилгээ гаргажээ. Ингээд тус сайтын анализийг хүргэе.  

70 кг. ОХУ-аас энэ жинд Магомедрасул Газимагомедов (Дагестан) барилдана. 
Дэлхийн аварга (2015)
Европын тоглолтын аварга (2015)
ОХУ-ын хошой аварга (2015, 2018) 
ДАШТ-д түрүүлэх магадлал - 60-70%

Магомедрасул Газимагомедов Америкийн Лас Вегаст Ираны Хасан Язданиг 9-2 ялан, дэлхийн аварга болж байлаа. 2015 онд тун сайн барилдсанаасаа хойш тэр хэсэг нам жим болсон. Архаг гэмтэл нь сэдрээд, хоёр ч хагалгаанд орж, ер нь бүрэн чадлаар барилдах боломжгүй байлаа. Эргэн ирэлтийн анхны тэмцээн нь 2018 оны Иван Ярыган Гран При байсан. Энд Газимагомедов  2016 оны дэлхийн аварга Магомед Курбаналиевт ялагдсан ч наймдугаар сарын УАШТ-д Магомедийг, олимпийн аварга Сослан Рамоновтой ялж, ДАШТ-д зодоглох эрхээ авсан билээ.
Будапештийн ДАШТ-д ОХУ-ын Магомедрасул Газимагомедов, Гүржийн дэлхийн аварга  Зураби Якобишвили, дэлхийн аваргын медальт Америкийн Жеймс Грин, Риогийн олимпийн хүрэл медальт Узбекистаны Ихтиёр Наврузов, 2016 оны Азийн аварга, Бахрейн улсын дагестан бөх  Адам Батыров нар алтан медалийн төлөө өрсөлдөнө. Молдавын Михаил Савой, Панамерикийн хошой аварга Кубын Марен Кастильо, украин бөх Андрей Квятковский, Армений 2013 оны дэлхийн аварга Давид Сафарян, иран залуу Юнес Эмами нарыг тооцооноос хасч болохгүй. 

Украины шигшээ багийн дасгалжуулагч Руслан Савлохов "Энэ жинд фаворит гэж нэрлэх бөх хэд хэд бий. Гэхдээ ямар формтой байгааг нь мэдэхгүй болохоор таах аргагүй байна. Манай Андрей  Квятковский финалд шалгарах магадлал өндөр байгаа. Түүний гол өрсөлдөгчид нь АНУ, ОХУ, Гүрж, Азербайжан, Ираны бөхчүүд байх болно"

"Спортивная борьба Дагестана" сайтаас явуулсан хөгжөөн дэмжигчдийн санал асуулгын дүн 

70 кг-ийн жингийн UWW чансаа
1. Андрей Квятковский (Украин) - 65 оноо; 2. Магомед Курбаналиев (ОХУ) - 44; 3. Зураби Якобишвили (Гүрж) - 43; 4. Муртазали Муслимов (Азербайжан) - 37; 5. Таймураз Салказанов (Словак) - 35; 6. Агагусейн Мустафаев (Азербайжан) - 31; 7. Мустафа Кайа (Турк) - 31; 8.Магомедмурад Гажиев (Польш) - 25; 9. Огбонна Эмануэль Жон (Нигер) - 24; 10. Ихтиер Наврузов (Узбекистан) - 24

Сүүлийн 4 жилийн ДАШТ-ний дүн 70 кг 
ДАШТ-2017. Парис. 1. Франк Чамизо (Итали); 2. Жеймс Грин (АНУ); 3. Юки Фүжинами (Япон); 3. Акжурек Танатаров (Казахстан); 5. Якуп Гор (Турк); 5. Зураби Эрбоцонашвили (Гүрж);  7. Магомедхабиб Кадимагомедов (ОХУ); 8. Мустафа Хосейнхани (Иран); 9. Адриан Мойзе (Румын); 10. Ихтиер Наврузов (Узбекистан)
ДАШТ-2016. Будапешт. 1. Магомед Курбаналиев (ОХУ); 2. Нурлан Бекжанов (Казахстан); 3. Мустафа Хосейнхани (Иран); 3. Еламан Догдурбек Уллу (Кыргызстан); 5. Рашид Курбанов (Узбекистан); 5. Нобуйоши Такожима (Япон); 7. Жеймс Грин (АНУ); 8. Мирослав Киров (Болгар); 9. Михаил Сава (Молдав); 10. Жомбор Гуляш (Унгар).
ДАШТ-2015. Лас-Вегас. 1. Магомедрасул Газимагомедов (ОХУ); 2. Хасан Яздани (Иран); 3. Жеймс Грин (АНУ); 3. Якуп Гор (Турк); 5. Мирослав Киров (Болгар); 5. Азамат Нуриков (Беларусь); 7. Давид Тлашадзе (Гүрж); 8. Нурлан Бекжанов (Казахстан); 9. Бекзод Абдурахманов (Узбекистан); 10. Линг Хай Вей (Хятад).
ДАШТ-2014. Ташкент. 1. Хетаг Цаболов (ОХУ); 2. Якуп Гор (Турк); 3. Бекзод Абдурахмонов (Узбекистан);  3. Али Шабанов (Беларусь); 5. Клеопас Нкубе (Канад); 5. Залимхан Юсупов (Тажикистан); 7. Йоан Рейносо Бланко (Эквадор); 8. Ник Марабл (АНУ); 9. Ким Дае Сунг (БНСУ); 10. Евгений Недялко (Молдав).

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
35
42
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.