Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг шөнийн тарифийн хөнгөлөлтөд хамруулна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаа.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн үр тарианы зарим аж ахуйн нэгжийн ургац хураалттай танилцаж, тэдгээрийн удирдлага, хөдөө ахуйн мэргэжилтнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөлтэй уулзан Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шийдвэрийн талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг сонслоо.

Томилолтоос буцах замдаа Ерөнхий сайд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоны “Түмэн сүйх” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцаж, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон хүлэмжийн ногоочдын төлөөлөлтэй уулзаж ярилцав.

Манай улс нарийн ногоо, жимс жимсгэнийнхээ 90 хувийг импортоор авдаг. Жилд 20 га-д тариалалт эрхлэх хэмжээнд очвол нарийн ногооны хэрэгцээнийхээ 70 хувийг хангах боломжтой гэдгийг тус холбооныхон танилцууллаа.

Мөн энэ хэрэгцээгээ дотооддоо тарьж ургуулах, жилийн дөрвөн улирлын туршид хүлэмжийн аж ахуй эрхлэхэд цахилгаан, эрчим хүч их шаардлагатай байдаг. Тиймээс цахилгаан, дулааны үнийн хөнгөлөлт олгох, олон улсын төсөл, хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх зэрэг хүсэлтийг ногоочид Ерөнхий сайдад хэлж байлаа.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын газар тариалангийн бүс нутагт ажилласан томилолттой холбогдуулан шийдвэр гаргасан бөгөөд хүлэмжийн аж ахуйн хэрэглээний эрчим хүчийг өвлийн улирлын шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
3 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
5 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
8 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
18
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.