Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Английн ЗГ амиа хорлолтоос сэргийлэх ажлыг хариуцсан Сайд томиллоо

Энэ үеэр Их Британийн Засгийн Газраас Сэтгэцийн эрүүл, ялгаатай байдал болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан Сайдыг томилсон байна.


Хүүхэд сэтгэл хөдлөлөө анзаарч, өөрийгөө таних нь уншиж, бичихтэй адил чухал гэж үзээд энэ шийдвэр нь үр дүнтэй байна гэдэгт Засгийн Газрын зүгээс итгэлтэй байна гэжээ.

Өчигдөр дэлхий даяар сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах өдөр тохиосон билээ. Энэ үеэр Их Британийн Засгийн Газраас Сэтгэцийн эрүүл, ялгаатай байдал болон амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан Сайдыг томилсон байна. Англи улсад жилд дунджаар 4500 хүн амиа егүүтгэж байна гэсэн статистик бий бөгөөд 45-аас доош насны эрэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь мөн энэ болоод байна. Тийм ч учраас энэ албан тушаалыг бий болгож, энэ ажлыг эрхлэх хэргийг цагаа олсон шийдвэр гэж BBC мэдээлжээ.

Сайд Жаки Дойл Прайс

Сайд Дойл Прайс “Миний хувьд энэ чиглэлээр ажиллаж дотны хүнээ алдсан, түүнээс болж зовж шаналж буй олон хүнтэй уулзаж байсан нь сэтгэл зовоодог байлаа. Тиймээс энэ ажилд өөрийн биеэр оролцох болсноо боломж гэж харж мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллах болно” гэжээ.

Түүнчлэн шинэ албан тушаалтныг томилохдоо Ерөнхий Сайдын зүгээс хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийг онцгой анхаарахыг чиглэл болгожээ. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих баг байгуулж дунд сургуулийн сурагчидтай ажиллахыг санал болгосон байна. Мөн 2019 оноос мэргэжлийн сэтгэцийн эрүүл мэндийн ажилтнуудыг сургаж дунд сургуульд ажиллуулж эхлэх аж. Мөн хүүхдүүдийн эрүүл мэндийн үзлэгээр сэтгэцийн эрүүл мэндийг үнэлдэг болох юм байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Фото: Якутууд 40 хэмийн хүйтэнд хэрхэн амьдардаг вэ?
2
2019.01.02
Баярын дараа үлдсэн хоосон шилийг ашиглах 3 арга
3
2018.11.30
Хүүхэд насандаа хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст л байдаг 5 давуу тал
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
41
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.