10, 11 сард нээлтээ хийх ӨНДӨР ХҮЛЭЭЛТТЭЙ 10 кино


  |     2018-10-11 19:22   |     15841
  2018-10-11 19:22   |     15841

1. First Man (Аравдугаар сарын 12)

Саран дээр хөл тавьсан анхны хүн болох АНУ-ын сансрын нисэгч Нил Армстронгийн тухай бүтээл. Найруулагчаар нь "Whiplash", "La La Land" зэрэг кинонуудын найруулагчаар ажиллаж байсан Дэмьен Шазеллл ажилласан болно.

2. Johnny English Strikes Again (Аравдугаар сарын 12)

Найруулагч Дэвид Керрийн бүтээл. "Мистер Бин"-ий дүрээрээ олонд танигдсан жүжигчин Роуэн Аткинсон ийнхүү өмнөх "Jonny English" киноныхоо дараагийн цоо шинэ, хөгжилтэй ангид эргэн ирлээ.

3. Halloween (Аравдугаар сарын 19)

"Хэллоун" киног мэдэхгүй хүн цөөхөн байх. Аймшгийн кинонд дуралгсдын дуртай кинонуудын нэг болох уг киноны үргэлжлэл ийнхүү гарач байна. Дэвид Гордон Грийн өөрөө зохиолыг нь бичиж, найруулсан уг кино сүнсний баярын өмнөхөн кино театруудаар цацагдах болно.

11 сард 

4. Bohemian Rhapsody (Арваннэгдүгээр сарын 2)

Домогт "Queen" хамтлагийн шүтэн бишрэгчид байна уу? Тийм бол Брайан Сингерийн найруулсан уг гайхалтай кино 11 сар гаргаад л нээлтээ хийх гэж байна. Фредди Меркьюригийн дүрийг алдарт жүжигчин Рами Малек бүтээж буй!

5. The Nutcracker and the Four Realms (Арваннэгдүгээр сарын 2)

Хүүхэд нансы хамгийн гайхалтай түүх дэлгэцийн бүтээл болон дахин амилж байна! Цөмөөхэйд дуртай хүмүүс асар олон байдаг шүү дээ. Клара буюу гол дүрийг үзэсгэлэнт охин Маккензи Фой бүтээжээ. Харин найруулагчдаар Лассе Халльстрём (Шоколад болон Хачико зэрэг кинонуудыг найруулсан), Жо Жонстон (Жуманжи болон Ахмад Америк: Анхны авенжер киног найруулсан) нар хамтран ажиллажээ.

6. The Grinch (Арваннэгдүгээр сарын 9)

Гринчийн тухай анимэйшн ийнхүү гарах гэж байна. Найруулагчаар нь "The Lorax", "Despicable Me", "The Iron Giant" зэрэг анимэйшнүүдийг найруулсан Ярроу Чейни, "Clerks", "Mallrats" зэрэг кинонуудын продюсерээр ажиллаж байсан Скотт Мосье нар ажилласан юм.

7. The Girl in the Spider's Web (Арваннэгдүгээр сарын 9)

"Луун шивээст бүсгүй" зохиол болон киноны шүтэн бишрэгчдийн хувьд сайхан мэдээ бол "The Girl in the Spider's Web" кино хийгдсэн явдал байсан юм. Федерико Альварес бол бидэнд "Don't Breathe", "Evil Dead" зэрэг бүтээлүүдийг авчирсан найруулагч юм. Түүний шинэхэн бүтээл мөн сэтгэл хөдлөм, аюултай байна гэж найдаж байна.

8. Overlord (Арваннэгдүгээр сарын 9)

Америк цэргүүд дайсны зурваст ямархан байдалтай үлдэж, юутай учрах нь хамгийн сонирхолтой. Тэд харж болохгүй зүйлийг харж, өөрсдийн хэзээ ч мэдээгүй байсан ч болоосой гэсэн аюултай нүүр тулна. "Son of a Gun" бүрэн хэмжээний киног 2014 онд найруулж, түүнээс өмнө дандаа богино кинон дээр ажилладаг байсан найруулагч Жулиус Эйвери уг кинон дээр ажилласан юм. 

9. Fantastic Beasts: The Crimes of Grindelwald (Арваннэгдүгээр сарын 16)

Орон орны шидтэнгүүдийн хамгийн их хүлээсэн бүтээл. Харри Поттер үзэж өссөн хүн бүхний мэдэх найруулагч Дэвид Йейтс  уг киног мөн найруулсан юм. Мэдээж зохиолчоор нь Жоанна Роулинг! 

10. Ralph Breaks the Internet (Арваннэгдүгээр сарын 21)

Манай хоёр энэ удаа wi-fi холболтын талаар олж мэдэн, цоо шинэ өөр ертөнцөд очих болно. Тэр нь интернэт! Кристен Белл, Гал Гадот, Мэнди Мүүр зэрэг алдартай одууд дуу оруулж, "Zootopia", "Wreck-It Ralph" анимэйшнуудын зохиолчоор ажиллаж байсан Фил Жонстон, мөн тус анимэйшнуудын найруулагчаар ажиллаж байсан Рич Мур нар энэ киног бүтээв.

11. Robin Hood (Арваннэгдүгээр сарын 21)

Ихэвчлэн "Peaky Blinders", "Hustle", "UGetMe" зэрэг телевизийн цуврал бүтээлүүд дээр ажилладаг найруулагч Отто Батерст уг киног найруулжээ. Гол нь уг кинонд Тэрон Эгертон, Жейми Дорнан гэх мэт мундаг залуу жүжигчид тоглосон. Адал явдалтай, цуус хөөргөсөн бүтээл болсон хэмээн амлаад буй.

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • J   [103.10.22.9]
      2018-10-17 20:16
    Tarantinogiin shine kino. Gol dvrd ni Leo, Brad Pitt, Dakota fanning geed olon aldartan togolson kino hvleej bn shvv tsaana chin

Дэлхийн хамгийн ухаантай 10 эмэгтэй

Хүн төрөлхтний түүх Стивен Хокинг ч атаархахаар ухаантай олон бүсгүйг мэднэ.

  2018-11-17 15:36

Дэлхийн хамгийн ухаантай 10 хүн

Дэлхийн хамгийн ухаантай буюу өндөр IQ тэй эрчүүдийг танилцуулья.

  2018-11-16 17:37

Цус сорогчдын тухай "The Originals" цувралыг үзэх ёстойг батлах 10 баримт

Цус сорогчид яагаад наранд гарч болдоггүй юм бол?

  2018-11-16 16:40