Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Роналдугаас гадна секс шуугианд холбогдсон хөлбөмбөгчид

Энд гарах зарим хөлбөмбөгчдийн хувьд хувь заяа нь үнэхээр гунигтай өнгөрсөн бол нэг хэсэг нь ногоон талбайдаа гарсаар байгаа билээ.


Италийн "Ювентус" багийн од Криштиану Роналду хүчингийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, америк бүсгүй Кэтрин Майоргагийн заргыг огт тоохгүй байгаагаа дахин мэдэгдлээ. Ингээд бид түүнээс гадна алдарт хөлбөмбөгчдийн холбогдож байсан секс шуугиануудыг цуглуулснаа хүргэж байна. Энд гарах зарим хөлбөмбөгчдийн хувьд хувь заяа нь үнэхээр гунигтай өнгөрсөн бол нэг хэсэг нь ногоон талбайдаа гарсаар байгаа билээ.

Хүчингийн хэрэг

Робиньо

"Реал" Мадрид, "Милан", "Манчестер Сити"-д тоглож явсан Бразилийн Робиньо 2017 оны 11 дүгээр сарын 23-нд бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн хэмээн Италийн шүүхээс эчнээ 9 жилийн ял сонссон. 2013 оны нэгдүгээр сард Робиньо Милан хотын нэгэн дисконд 5 найзтайгаа оржээ. Тэнд танилцсан 22 настай албани бүсгүйг анд найзууд нийлэн хүчиндсэн хэргийг цагдаа нар шалгаж байхад Робиньо Бразилидаа буцсан байлаа. Бразил улс иргэнээ Италид шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Харин Италид очвол Робиньо тэр дороо баривчлагдах болно.

Мансини

Мансини хэзээ ч тохитой томоотой хүн байгаагүй. Италийн "Интер"-ээс "Милан"-д зээлээр тоглож байхдаа тэрбээр загвар өмсөгч бүсгүйг хүчиндсэн хэрэгт холбогдсон. 2011 оны 11 дүгээр сарын 28-нд Италийн шүүхээс түүнд 32 сар хорих ял оноосон ч Мансини Робиньогийн нэгэн адил эх орон Бразилидаа харьсан байлаа. 

Эдуард Стрельцов

Москвагийн "Торпедо" багийн Эдуард Стрельцовийг 1958 оны ДАШТ-ий гол од болно гэж дасгалжуулагч нар их итгэл найдвар тавьж байлаа. Гэвч 1958 оны тавдугаар сарын 26-нд 20 настай Эдуардыг Борис Татушин, Михаиль Огоньков нарын хамт хүчингийн хэргээр баривчилсан юм. Нөгөө хоёр нь ч бас шигшээ багийн тоглогчид байлаа. 20 настай Марина Лебедевагийн гомдлоор тэднийг баривчилсан ч хэрэгт тодорхой бус зүйл олон байлаа. Гурван тоглогчоос  Эдуард хамгийн хүнд шийтгэгдсэн. Стрельцов бүтэн 5 жил хоригдоод гарч ирсэн. 1965 онд түүнийг дахин хөлбөмбөг тоглохыг зөвшөөрч, Эдуард "Торпедо" багаа улсын аварга болгож, өөрөө шигшээ багт дахин дуудагдсан билээ.

Насанд хүрээгүй охинтой

Адам Жонсон

Адам Жонсон Английн шигшээ багт тоглож, авьаяслаг хөлбөмбөгч гэж тооцогдож байлаа. Харин одоо тэр шоронд үсчингээр ажиллаж, долоо хоногт 20 фунт стерлингийн цалин авч байна. Тэр 15 нас хүрээгүй охинтой холбогдсон нь ял сонсох үндэс болсон. Адам мэссэж солилцож байгаад уулзаж, үнссэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч бэлгийн харьцаанд орсоноо эрс эсэргүүцсэн. Гэвч 2016 онд тэр 6 жилийн хорих ял сонссон юм. Сүүлийн үеийн мэдээгээр Адам ирэх жилийн хавар суллагдах бөгөөд дахин хөлбөмбөг тоглох сонирхолтой байгаа гэнэ. 

Рибери - Бензема - Гову

2010 оны ДАШТ эхлэхийн өмнөхөн 18 настай биеэ үнэлэгч Захия Дехар Францын шигшээ багийн Франк Рибери, Карим Бензема, Сиднее Гову нартай харьцаатай байснаа илчилсэн билээ. Тэр үед Захия насанд хүрээгүй байсан нь тогтоогдсон бөгөөд Францын Спортын сайд Розелин Башло тэднийг шигшээ багаас хасах шаардлага тавьж байв. Гэвч шүүхээс Захияг насаа тэдэнд хэлээгүй байсан хэмээн 2014 онд цагаатгасан юм. 

Нууц амраг

Икарди 

Аргентиний тоглогч Мауро Икардид хөгжөөн дэмжигчид нь ч дургүй гэвэл та итгэх үү? Яагаад гэвэл тэр 2013 онд Италийн "Сампдори"-д тоглож байхдаа багийн анд, адилхан аргентин залуу Макси Лопестой найзалж, гэрт нь байнга зочилдог байлаа. Гэвч тэр найзынхаа эхнэр Вандатай нууц амрагийн харилцаа тогтоогоод зогсохгүй, салгаад аваад явчихсан билээ.  

Райан Гиггз

Икардигаас бузар үйлдэл хийсэн хөлбөмбөгч бол Гиггз. Райан Гиггзийг "Манчестер Юнайтед" багийн агуу тоглогч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Харин хувь хүний хувьд түүнд асуудал байгаа. Гиггз бүтэн 8 жил айлын авгайтай нууц амрагийн холбоотой байсан юм. Энэ айл нь гаднын айл байсан бол Гиггзийг тэгж их хараахгүй байсан биз. Харин энэ айл нь түүний төрсөн дүү Родни байлаа. Родни "Амьдралдаа би хоёр хүнд л итгэдэг байсан. Гэтэл энэ хоёр хүн намайг олон жил хууран мэхлэж, би тэрийг нь шар хэвлэлээс олж мэдлээ" гэж мэдэгдсэн юм. Энэ явдал 2011 онд болсон бөгөөд ах дүүс 3 жил хоорондоо дуугараагүй гэдэг. Гиггзийн аав ч Райанийг тун хатуу үгээр шүүмжилж, гэртээ ч урьдаггүй, уулздаггүй. Тэрбээр "Райан дүүгээ хамгаалах ёстой болохоос нуруунд нь хутга шаах ёсгүй байлаа. Тэр хийсэн хэрэгтээ уучлал ч гуйх эр зориггүй хүн. Райаны хөлбөмбөгт олсон амжилтаар нь аав хүн бахархах ёстой бол би түүнээс ичдэг" гэж байв.

Жон Терри

2010 оны ДАШт-ий өмнө Английн шигшээ багийн ахлагч гэнэт солигдсон. Учир нь багийн ахлагч Жон Терри Англи орныг доргиосон секс шуугианд орооцолдоод байлаа. Жон загвар өмсөгч Ванесса Перронсельтой олон жил нууц амраг байсан нь илэрсэн юм. Ванесса нь шигшээ багийн анд Уэйн Брижийн эхнэр байлаа. Терри, Бриж хоёр дараа нь ногоон талбайд олон таарсан ч гар барьж байгаагүй билээ. 

Бусад 

Уэйн Рүни

Уэйн Рүни замналынхаа турш маш олон цом, шагнал хүртсэн тоглогч. Гэхдээ түүнийг тохьтой томоотой, элдэв цэнгэл хөөдөггүй байсан бол улам их амжилт гаргах байсан гэж шинжээчид үздэг. 2008 онд Рүни анхны хайр Колинтой гэрлэсэн. Гэхдээ тэр гэрлэхээсээ өмнө л биеэ үнэлэгчидтэй холбогдож байлаа. 2004 онд 18 настай Рүни 48 настай эмээтэй холбогдож, олны доог болж байсан бол 2010 онд эхнэр нь бие давхар байхад 1000 фунт стерлингээр 2 биеэ үнэлэгч захиалж, тэд нь маргааш нь News of the World сонинд мэдээ худалдсан байдаг. 

"Лестер"

Английн жижигхэн "Лестер" баг Премьер лигийн аварга болж, бүхнийг гайхуулсан түүх хуучраагүй хэвээр байна. Харин энэ баярт үйл явдалтай холбоотой бас нэгэн шуугиан байдаг. Аваргын баяраа Тайландад тэмдэглэсэн Жеймс Пирсон, Адам Смит, Том Хупер нар нутгийн бүсгүйчүүдтэй цэнгэж, яс үндсээр нь доромжилж байгаагаа бичлэг хийсэн байна. Энэ бичлэгээ тэд багийн андууддаа гайхуулж байгаад сэтгүүлчдэд алдаж орхисон юм. Тэр үед багийг Тайландын баячууд эзэмшдэг байсан нь ч нөлөөлж, гэрээг нь цуцлаад халж орхисон. Хупер одоо "Саутленд Юнайтед", Смит "Бристоль", харин Жеймс Пирсон 4-р лигийн "Маклешфилд" багт тоглож байна. Ганц дэмий үйлдэл ийнхүү тэдний Премьер лигт тоглох хүслийг нь арилгаж орхисон билээ.

Бензема, Вальбуэн нарын видео бичлэг

Францын шигшээ, Мадридын "Реал" багийн довтлогч Карим Бенземагийн хувьд 2015 он тун хэцүү жил болсон. Шигшээ багийн анд Матье Вальбуэний порно бичлэгийг хэсэг дээрэмчдийн хамт олж авсан тэрбээр Матьегээс мөнгө авахаар шантаажласан боловч Матье цагдаагийн газарт хандсан юм. Бензема шүүхээс хорих ял авалгүй салсан ч 2015 оноос хойш түүнийг Францын шигшээ багт дахин дуудаагүй.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
22 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
41
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.