Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хамгийн өвөрмөц 10 машины зогсоол

Mашины зогсоолыг барилгын архитектурын урлаг болтол хөгжүүлсэн газрууд байдаг байна.


Орчин үеийн ямар ч хотод машины зогсоол том асуудал болоод байгаа билээ. Хот болгон энэ асуудлыг шийдэх гэж багагүй хөрөнгө мөнгө хаяж байгаа. Тэгвэл машины зогсоолыг барилгын архитектурын урлаг болтол хөгжүүлсэн газрууд байдаг байна. 

Америкийн Детройт хотод машины зогсоолд 1926 онд баригдсан театр гаргаж өгсөн. 1970-аад оны эхээр оршин суугчид олноороо хотыг орхин явахад театр үзэх хүн байхгүй болжээ. 1976 онд театрыг нураах гэсэн боловч дэргэд нь байх барилгууд нурах гээд байсан тул больжээ. Ингээд Детройт хотын жолооч нар болор гэрлэн бүрхүүл, хөшөө баримал, сүрлэг багана дунд машинаа тавих болсон юм.

Япон орон газар нутаг багатай тул зогсоолын асуудлыг тун өвөрмөцөөр шийдсэн. Токио хотын ойролцоо Үмихотарү хэмээх хиймэл арал байгуулж, эх газартай усан дорхи хоолойгоор холбосон байна. Таван давхар өндөр энэ барилга гаднаас нь харахад усан онгоц мэт. Гурван давхар нь зогсоол, үлдсэн 2 давхарт олон тооны дэлгүүр, ресторантай. 

Volkswagen компанийн төв штаб байрладаг Германы Вольфсбург хотод CarTower хэмээх 16 давхар хоёр зогсоол бий. Энэхүү асар том шилэн барилга хэдэн зуун кабин мэт зогсоолтой. Машиныг тусгай лифтээр өргөн чөлөөтэй "өрөөнд" аваачих бөгөөд эргүүлээд мөн өргөгчөөр буулгана. Нийт 800 машины зогсоолтой ч энд жирийн хүн машин тавих эрхгүй. CarTower бол Volkswagen-ий үйлдвэрээс гарсан шинэ машинуудыг зогсоодог газар. 

Чикагод 1964 онд баригдсан "Марина Сити" комплекс одоо ч ажиллаж байна. 65 давхартай, нийт 1800 машин багтаана. Анхны төсөлд дэргэд нь дэлгүүр, мөсөн гулгуурын танхим барих байсан боловч зогсоолын 2 байшин бариад л зогсжээ.

Америкийн Санта-Моника хотын энэ зогсоол шөнө тун үзэсгэлэнтэй харагддаг. Santa Monica Civic Center Parking Structure бол олон өнгийн шилээр чимэглэгдсэн 5 давхар зогсоол. Энэ бол эколог загварын үлгэр жишээ. Бүх эрчим хүчээ нарны эрчим хүчээр хангадаг.

Сиэтл хотын гол газруудын нэг бол АНУ-ын хамгийн эртний өндөр барилгуудын нэг 38 давхар Smith Tower-аас гадна хажууд нь байх Sinking Ship зогсоол юм. Барилгын зарим хэсэг газар дор байдаг болон гадаад хэлбэрээсээ "Живж буй хөлөг онгоц" нэр авчээ.

Францын Лионд ч газарт живсэн зогсоол бий. 1994 онд баригдсан Parc des Celestins дээрээс нь харахад гүнзгий худаг мэт харагдана. Дээд болон голын давхруудыг нарны гэрэл гэрэлтүүлдэг бол доод хэсэгт байрлуулсан аварга толь доод давхруудыг гэрлээр хангадаг.

Швейцарийн архитектурын Peter Kunz Architektur товчооны бүтээсэн газар дорхи бетон гарааж. Дээд талд найман машины зогсоол л харагдах бөгөөд мэдэхгүй хүнд бол хувийн машины цуглуулга мэт харагдана. Харин жинхэнэ зогсоол нь уулан доор бий.

Машины зогсоолыг дээд зэрэглэлийн элит орон сууцтай хослуулсан бүтээлийг Herzog & de Meuron студийн дизайнерүүд хийсэн. Америкийн Майами-Бич хорооллын энэ зогсоол 300 машины багтаамжтайгаас гадна 4 орон сууц, концерт, загварын шоу зохион байгуулдаг хэд хэдэн талбайтай. Шил, бетоноос бүтсэн энэ зогсоол 70 сая долларын үнэтэй.

Дубайн олон улсын санхүүгийн төвийн автомат зогсоол. Ухаалаг зогсоолын үнэ 22 сая доллар болсон. Гиннесийн номонд дэлхийн хамгийн ухаалаг зогсоол гэж бүртгэгдсэн. 9 давхар, 1191 машины зогсоолтой, орж гарах 18 замтай бөгөөд бүх үйлчилгээ цахимжсан. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
30
15
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.