Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Боулингийн “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн болно

10 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний аварга баг 5 сая, мөнгөн медальт баг 2,5 сая төгрөг, хүрэл медальт баг 1,5 сая төгрөг хүртэх ажээ.


Монголын Боулинг Сонирхогчдын Холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, Биг Боулинг төв байгуулагдсаны 10 жилийн ой, “City Cup” тэмцээний 10 жилийн ой, Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ойн нэрэмжит Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах “CITY CUP 2018” багийн төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 27-28-нд “Big bowling” төвд болох гэж байна.

10 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээний аварга баг 5 сая, мөнгөн медальт баг 2,5 сая төгрөг, хүрэл медальт баг 1,5 сая төгрөг хүртэх ажээ. Мөн шилдэг тоглогч буюу өндөр онооны эздийг тус бүр 500 мянган төгрөг хүлээж байна.
Урьд өмнө байгаагүй хамгийн өндөр шагналын сантай тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр нийгмийн хариуцлагаа дээдлэгч уул уурхайн “STEPPE GOLD” компани (“Cтепп Гоулд” ХХК), хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар ажиллаж байна. 

Тэмцээнд хамт олон, байгууллага, найз нөхдөөрөө 5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлж орох боломж боулинг сонирхогчдод нээлттэй бөгөөд багийн гишүүдийн 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй тамирчин байх ажээ.

 

холбоотой мэдээ
1
34 минутын өмнө
Дэлхий дээр 23 тэрбум амьд тахиа байна
2
40 минутын өмнө
ОХУ-ын ITMO их сургуулийн осолд орсон оюутнуудаа Хятадын консул эргэж очжээ
3
1 цагийн өмнө
Карл Лагерфельдийн талаар таны мэдэхгүй 10 баримт
санал болгох
1
Өчигдөр
"Pixar"-ийнхан кинон дотроо дараачийн бүтээлээ нууж ирсэн 20 гайхалтай баримт
2
Өчигдөр
Эможитой холбоотой хэргээр шүүхэд хандах нь эрс нэмэгджээ
3
Өчигдөр
3х3 сагсан бөмбөг: Монголын шигшээ баг Орос, Украинтай нэг хэсэгт орлоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
38
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.