Татарстаны нисэх буудал Чингис хааны нэр зүүх үү


  |     2018-10-11 23:52   |     612
  2018-10-11 23:52   |     612

Энэ долоо хоногт ОХУ-д гарсан нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг бол Соёлын яамны сайд Владимир Мединскийн гаргасан "Оросын агуу нэрнүүд" төсөл байлаа. Төсөл ёсоор ОХУ-ын 45 том нисэх буудалд алдарт хүмүүсийн нэрийг өгөх аж. Гэхдээ нисэх буудлын нэрийг нь бүр мөсөн солихгүй гэнэ.

Татарстаны нийслэл Казань хотын нисэх буудал ч энэ 45 буудалд багтсан байна. Соёлын яамнаас татарчууд өөрсдөө нисэх буудалдаа өгөх агуу хүний нэрийг сонгох эрхтэй гэж мэдэгдсэн тул Татарстанд зарим сонин хэвлэлээр санал асуулга явж эхэлжээ.
Татарстаны "Реальное время" сайтын нийтлэлч Марк Шишкин нисэх буудалдаа Чингис хаан нэр өгөх санал дэвшүүлсэн нийтлэлийн хэсгээс орчуулан хүргэе.

"Чингис хааныг зөвшөөрөхгүй бол Ибн Фадлан буудал болог"

Нисэх буудлын нэрийг Татарстанаас гадна дэлхийд мэддэг хүний нэрээр нэрлэх хэрэгтэй. Энэ хүн манай түүхтэй холбоотой дэлхийд танигдсан байх ёстой. Татарын яруу найрагч Тукай, эсвэл энд төрсөн орос яруу найрагч Державиний нэрийг зарчмын хувьд өгч болно. Гэхдээ Татарстаны хамгийн том нисэх буудалд дэлхийд хамгийн алдартай татар хүний нэрийг өгөх ёстой. Орчин үеийн татарууд түүнээс зан ааш, гадаад төрхөөрөө ондоо ч гэсэн дэлхийд хамгийн алдартай татар хүн бол Монголын Эзэнт гүрнийг үндэслэгч Чингис хаан билээ. Тэр татар гэдэг үгийг дэлхийн түүхэнд бичсэн. Яагаад Чингис хааны нэрээр нэрлэх ёстойг хэдэн баримтаар тайлбарлая.

Нэгдүгээрт: Чингис хаан бол орос, бидэнтэй нэг нутгийн хүн. Хөрш Монгол маань Чингисийн нэрийг брэнд болгон ашигласан ч гэсэн яг үнэндээ түүний төрсөн нутаг бол Байгалийн хязгаарын Онон дүүргийн Дэлүүн болдог хөндий билээ. Чингис хааны үүсгэсэн их гүрнийг залгамжлагч нар нь үргэлжлүүлсэн. Энэ бол даяарчлалын эхлэл байлаа.  
Их хааны нэрийг авахад учрах ганц саад байгаа нь тийм нэртэй нисэх буудал байгаа явдал. Мэдээж Монголын нийслэл Улаанбаатарт бий. Монгол ер нь болох, болохгүй хамаг юмаа Чингис хаанаар нэрлэдэг улс. Гэхдээ Хятадын Өвөрмонгол орон нутгийн нислэгийн компаниа "Чингисхан Эйрлайнс" гэж саяхан нэрлэсэн байгаа. 
Харамсалтай нь Их Монгол, Алтан Ордын хаадаас Чингис хаан шиг бүхний танил болсон, сайхан нэртэй хаан алга. Зүчи бараг юм хийж амжаагүй бол харин Бат хаан хэт их юм хийснээс болоод Татарстанд тааруу нэртэй. Алтан Ордын улсыг өндөрт өргөж, Москвагийн Иван Калита хааныг харьялалдаа барьж байсан XIV зууны Узбек хаан байгаа ч Казаньд олон улсын "Узбек нисэх буудал" байх нь зохимжгүй билээ. 

Тэгвэл Ибн Фадлан нисэх буудал гээд л нэрлэе. Багдадын элчин яамны түшмэл Ахмед ибн Фадлан Татарстан, Орост исламын шашныг анх дэлгэрүүлсэн хүн. Хэрэв Чингис хааны нэрийг зөвшөөрөхгүй бол  Ибн Фадлан яг тохирно. 

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин   [202.179.31.42]
      2018-10-12 14:25
    Балайнууд чинь. Ленинийхээ нэрийг өгөхгүй юу

Түгжрэлтэй үед шар тэмдэглэгээн дээр зогсвол торгоно

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой.

  2018-10-15 16:13

Хувцас загварын дөрвөн брэнд нийлж “Mongolian brands” boutique дэлгүүрийг нээлээ

Тус дэлгүүрийн нээлт өнгөрсөн бямба гарагт болов.

  2018-10-15 13:48

Монголд айлчлах гэж байгаа С.Шойгугийн талаарх сонирхолтой баримтууд

Барон Унгернийг хүндэлдэг гэдгээ хэлж, ОХУ-д тун их шүүмжлүүлж байсан удаатай.

  2018-10-15 12:26