Улаанбаатарт удахгүй болох гэж буй АЙСУЙ 10 ГОЁ ҮЙЛ ЯВДАЛ


  |     2018-10-12 07:18   |     3266
  2018-10-12 07:18   |     3266

Аравдугаар сар хэдийн бидэнд олон сайхан үйл явдлуудыг бэлэглэж буй. Саяхан "Venom" нээлтээ хийж, сайхан тулаан үзэж, Өргөөгийн гадаа уулзах дээрээ тулж явсан бидний хувьд одоо шинэ, содон үйл явдлуудыг хүлээх цаг үе ирээд байна. Учир нь гайхалтай олон зүйл болох гэж байна!

1. Хэллоун буюу сүнсний баяр айсуй!

Энэ бол хамгийн ойрын жишээнүүдийн нэг юм. Сүүлийн үед залуучуудын тэмдэглэх дуртай болсон Хэллоун буюу сүнсний баяр сарын төгсгөлд тохиох болно. Та хувцас хунараа бэлдэж байна уу?

2. Улаанбаатар кино наадам айсуй!

Аравдугаар сарын 22-ноос эхлэн долоо хоногийн турш зохион байгуулагдах Улаанбаатар Олон Улсын Кино Наадмаар та бүхэн гадаад дотоодын олон гайхалтай бүтээлүүдийг хүлээн авч үзээрэй. Кино сонирхогчдын хувьд бол сайхан цаг үе шүү.

3. Дата эрх чөлөөг бэлэглэх Смарт Дата айсуй! 

Бидний өдөр тутмын амьдралд хамгийн хэрэгтэй болоод байгаа зүйлсийн нэг бол гарцаагүй дата. Бид хаа ч явсан дата ашигладаг шүү дээ. Тийм бол Юнителийн SMART DATA үйлчилгээний шинэ хэрэглэгч болохыг хүссэн хүн бүхэн 10GB дата эрхтэй шинэ дугаараа ердөө 3000 төгрөгөөр авах боломжтой болж байгаа юм байна. Хэрэв та дагалдах 10GB дата эрхээ дугаараа идэвхжүүлсэн өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дуусгаж чадвал, дахин 30 хоногийн хугацаатай 10GB датаг бэлгэнд авах болно гээд бод доо. Бөөн дата бэлгэнд авна гэдэг хэний ч хувьд сайхан мэдээ шүү дээ.

4. Хунт нуур болон театрын бусад гайхалтай тоглолтууд айсуй!

Хунт нуурын тасалбар гараад л зарагдаж дууссан талаар та дуулсан уу? Гэхдээ дараа дараагийн тоглолтуудынхыг та захиалах боломжтой хэвээрээ байгаа. Бас өөр олон гайхалтай балет, дууриуд таныг хүлээж байгаа. Ж.Россинигийн "Севилийн үсчин", Ж.Бизегийн "Кармен" гээд л...

5. Lumino хамтлагийн 20 жилийн ойн тоглолт айсуй!

Юу!? Лумино хамтлаг байгуулагдаад 20 жил болчихлоо гэж үү дээ? Үнэхээр итгэмээргүй. Энэ ч үнэхээр доргио тоглолт болох байх даа. Аравдугаар сарын 18-21-ний хооронд шүү. 

6. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр айсуй!

Жил болгон, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд энэ онцлууштай өдөр тохиодог. Гол нь энэ өдөр олон нийтээрээ амардаг шүү дээ. Бас урлагийн тоглолтууд, үндэсний урлагаа бусдад таниулсан олон арга хэмжээ болдог. Дээлээ өмсөж, айраг уусан шигээ, Монгол киногоо үзэн суух энэ өдөр ч сайхан шүү.

7. "The Nutcracker and the Four Realms", "Fantastic Beast: The Crimes of Grindelwald", "Bohemian Rhapsody" зэрэг олон гоё шинэ кинонууд айсуй!

Оны сүүл буюу арав, арваннэг, арванхоёрдугаар саруудад шилдэг кинонууд хүлээж хүлээж нээлтээ хийдэг гэдгийг та мэдэх үү? Үзэх кино хэтэрхий их байна. Баасан гараг болгонд хоёр гурван кино зэрэг нээлтээ хийх цаг айсуй. Дэлгэрэнгүй мэдээллийг мөн ЭНД дарж уншиж болно шүү.

8. Гадаадын сургууль, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд бүртгүүлэх цаг айсуй!

Европийн ихэнх орны сургуулиуд болоод тэтгэлэгт хөтөлбөрүүд 11 сараас эхлэн бүртгэлээ эхлүүлдэг байна. Та хүссэн сургуульдаа орохыг хүсвэл, сайн хөтөлбөр сонирхож байвал жилийн яг энэ үед хамгийн сонор сэрэмжтэй байгаарай. ЭНД дарж зарим улсын сургуулийн хөтөлбөр, бүртгэл хэзээ дуусахыг мэдэж болно.

9. Шинэ шинэ цомгууд айсуй!

The 1975, Muse, Smashin Pumpkins, Tom Odell, Jaden Smith, Michael Bublé, Rita Ora гээд асар олон уран бүтээлчдийн шинэ, дахин шинэчилсэн цомгууд энэ саруудад нээлтээ хийнэ. Мөн манай Бодьхүүгийн шинэ цомог ч гарах сурагтай шүү.

10. Шинэ жил айсуй!

Хамгийн их хүлээлттэй, хамгийн гоё баяр бол ШИНЭ ЖИЛ! Юу юугүй болох нь ээ. Одооноос эхлээд л хаана хийх вэ, юу өмсөх вэ гээд эхэлнэ дээ. Та бүхэн ч бас догдолж байгаа биз дээ? ШИНЭ ЖИЛ алхам алхмаар АЙСУЙ!

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.