Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Кокорин, Мамаев хоёр 2 сар хоригдоно

12 дугаар сарын 8 хүртэл хорих шийдвэр гаргасны дараа тэдний өмгөөлөгч нар давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм.


ОХУ-ын Москвагийн Тверийн шүүхээс олон нийтийн газар танхайрч, хүний биед хүнд гэмтэл учруулсан хоёр хөлбөмбөгчийг хорих шийдвэр гаргалаа.

Павел Мамаев, Александр Кокорин нарыг 12 дугаар сарын 8 хүртэл хорих шийдвэр гаргасны дараа тэдний өмгөөлөгч нар давж заалдана гэдгээ мэдэгдсэн юм. 

Ингэснээр "Зенит" багийн тоглогч Кокорин "Динамо", "Бордо" ( 2 удаа), "Крылья", "Ахмат", ЦСКА, "Ростов", "Копенгаген", "Арсенал"-тай тоглохгүй болсон бол "Краснодоар" багийн Мамаев "Ахмат", "Стандард" (2 удаа), ЦСКА, "Ростов", "Енисей", "Арсенал", "Акхисар Беледие", "Урал" багуудтай хийх тоглолтод оролцох боломжгүй боллоо. 

Мамаев "Гадаад паспортоо хураалган, хохирогчдоос олон нийтийн өмнө уучлал гуйж, мөрдөн байцаалттай хамтран ажиллана, хорих ялаар л битгий шийтгээч, хоригдвол "Краснодар" баг гэрээгээ цуцлана хэмээн гуйсан боловч шүүх хэрэгссэнгүй. 

Шүүхээс "Энэ бол бүлэг этгээдийн маш харгис, ширүүнээр үйлдсэн гэмт хэрэг.  Мамаев бол нийгэмд аюултай, мөрдөн байцаалтаас зугтаж, хохирогчдод дарамт үзүүлэх хүч, хэрэгсэлтэй этгээд" гэж мэдэгдсэн байна. 

Кокорин "Эцэг эх, баг хамт олон, фэнүүдийнхээ өмнө муу зүйл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харамсан буруугаа хүлээж байна. Өршөөл хүртэхийн төлөө бүгдийг хийнэ. Буруугаа залруулах боломж олгохын тулд хорих ял битгий өгөөч" гэсэн боловч бас л хүлээж авсангүй. Учир нь Кокориныг мөрдөн байцаалтаас зугтах магадлалтай, улстөрийн маш их танилтай тул гэрчүүдийг дарамтлах болломжтой гэж үзжээ.
Александр Кокорин хохирогч Пакийг "Gangnam Style" дууны дуучинтай адил гэж доромжилсноо хүлээсэн ч Пак маш ууртай, хүйтэн хүн байсан гэж мэдэгджээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Тони Кроосын амьдралын дүрэм буюу түүний тухай 17 баримт
2
2019.01.03
Роналду Инстаграмд 150 сая дагагчтай анхны хүн боллоо
3
2019.01.03
Талбайд тоглогчидтой цуг гардаг хүүхдүүд хэдийг төлдөг вэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
34
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.