Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Өнөөдөр 50 нас хүрсэн Хью Жекманы шилдэг дүрүүд

Тэгш ойг нь тохиолдуулдан түүний шилдэг дүрүүдийг танилцуулья.


Холливудын од, Австралийн жүжигчин Хью Жекман өнөөдөр 50 нас хүрч байна. Тэгш ойг нь тохиолдуулдан түүний шилдэг дүрүүдийг танилцуулья.

Мэдээж түүнийг дэлхий дахинд алдаршуулсан мутант Логанаас эхэлж байна.

"Swordfish" триллерт Жекман хакерийн дүр бүтээсэн. Түүнтэй хамт энэ кинонд  Жон Траволта, Холли Берри тогложээ. 

Романтик инээдмийн "Kate & Leopold" кинонд тэр цаг үеэ "андуурсан" ханхүү Леопольдийн дүрийг бүтээж, "Алтан бөмбөрцөг" шагналд нэр дэвшсэн. 

Гэхдээ түүнд супер баатрын дүр илүү зохидог. 2004 онд Хью вампирийн ангууч Ван Хельсинг болсон. 

Даррен Аронофски найруулагчийн " The Fountain" кинонд нэг зэрэг 4 дүр бүтээсэн. 

Кристофер Ноланы "The Prestige" киноны илбэчин Роберт Энжиерийн дүрээр "Оскар"-т нэр дэвшсэн билээ.

Баз Лурман найруулагчийн түүхэн кино "Австрали"-д тоглосон. 

2012 онд "Les Misérables" мюзиклд цөллөгийн ялтан Жан Вальжаны дүрийг тун сайн гаргасан. 

Дени Вильнёвийн "Prisoners" кинонд тэр сэтгэл зүйн хүнд дүр ч бүтээж чаддагаа харуулсан.

Жекман ихэнхдээ сайн талын баатар болдог ч 2015 онд "Pan" үлгэрт хорон санаат дээрэмчний дүрд хувилсан.

"Chappie" кинонд байлдааны робот зохион бүтээдэг Винсентийн дүрд тоглосон. 

"The Greatest Showman" кинонд XIX зууны шоу бизнесийн алдарт зүтгэлтэн Финеас Барнум болон хувирсан юм.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
1 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
20 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
13
33
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.