Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хятадын залуужуулдаг эмнээс болж Кыргызстанд илжиг устаж байна

2012 онд энэ улсад 77 мянган илжиг байсан бол 2017 онд 33 мянга болон цөөрсөн бөгөөд 2018 оны эхний 7 сард Кыргызстанаас 17 мянган илжиг Хятадад гаргасан байна


BBC Наргиза Рыскулова

Төв Азийн Кыргызстан улсад илжиг цөөрсөөр байгаа гэнэ. Энэ бүхний гол буруутан нь Хятадын залуужуулах эм. Сүүлийн 5 жилд Кыргызстанд илжигний тоо 2 дахин багассан бөгөөд хэдэн жилийн дараа бүрмөсөн алга болж магадгүй гэж Барууны экологичид түгшүүр зарлаад байгаа. Илжиг бол Төв Азид тээврийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг, ядуу тариачин, малчдад тун хэрэгтэй амьтан билээ. 

Кыргызстаны Ак-Терек тосгоны иргэн Анарбай Кадыров "Урьд өмнө тосгонд 60-70 илжиг байдаг байлаа. Харин одоо бүтэн тосгонд 5-6 д үлдсэн. Байнга уяж хамгаалж байхгүй бол хулгайлаад аваад явчихдаг" гэж ярьж байна. 
2012 онд энэ улсад 77 мянган илжиг байсан бол 2017 онд 33 мянган болон цөөрсөн бөгөөд 2018 оны эхний 7 сард Кыргызстанаас 17 мянган илжиг Хятадад гаргасан байна. Хятадад илжигний арьснаас эцзяо хэмээх желатин гарган авдаг гэнэ. Эцзяогоор уламжлалт эмнэлэгт хорт хавдрыг эмчилдэг байсан бол одоо гоо сайхны бараанд их хэрэглэдэг болжээ. Хятадад эцзяог "Цусны эргэлтийг сайжруулдаг, арьсны үрчийлт, хөгшрөлтөөс хамгаалдаг залуужуулах эм" гэж сурталчилдаг тул үнэ нь ч өндөр. Alibaba цахим дэлгүүрт эцзяо ашиглан хийсэн бүтээгдэхүүн 2000 доллараар зарагддаг байна. 
Хятадын Эрүүл мэндийн байгууллагаас эцзяогийн талаарх мэдээлэл хэт хөөрөгдсөн байна гэж зарласан ч энэ салбарын үйлдвэрлэл жилд 4 сая илжигний арьс боловсруулдаг байна. Ингэснээр Хятадад ч илжиг устаж эхлээд байгаа аж. 1990 онд 11 сая байсан илжиг 2017 онд 3 сая толгой болж цөөрсөн байна. Уг нь Хятад Африкаас илжиг авдаг байсан ч хар тивийн орнууд амьтан гадаад гаргахаа больж эхэлсэн тул Төв Азид анхаарлаа хандуулаад байгаа юм. 
Кыргызстан улс илжиг гаргах гэрээг Хятадтай 2008 онд байгуулсан. Гэхдээ албан ёсны худалдаанаас гадна нууц наймаа газар аваад байгаа юм. 
"Илжиг маань алга болоход бид эхлээд санаа зовоогүй. Гэтэл тэр өдөр манай тосгоноос 4 илжиг хулгайд алдагдсан байсан. Манай тосгонд илжиггүй бол ачаа зөөхөд тун хэцүү. Цагдаад хандтал илжиг, нохойны хулгайг авч хэлэлцдэггүй гэж хариулсан" хэмээн Отуз-Адыр тосгоны Адильбек Кудайбердиев ярьж байна.

Анарбай Кадыров

Харин Ак-Терек тосгонд илжиг бараг үлдсэнгүй. Тосгоны ойролцоо 10 илжгийг нудраад арьсыг нь өвчөөд аваад явчихсан байжээ. 
Хятадад илжиг гаргадаг компаниуд ч хулгайн илжигнээс болж хохирч байгаа тул илжиг худалдан авах шинэ дүрэм гаргаж, гарал үүсэл нь тодорхой бус илжиг авахгүй болжээ. Харин Хятадын компаниуд илжгийг заавал амьдаар нь худалдан авна, авахдаа зарж байгаа эзэнтэй нь цуг гэрэл зураг авч байх ёстой болжээ. 

Хятадтай хийсэн гэрээгээр илжгийг амьдаар нь гаргах ёстой ч зарим компани зардлаа багасгах гээд нядлаж, арьсыг нь гаргадаг байсан нь илэрсэн. Бишкекийн ойролцоо илжиг нядалгааны асар том газар илэрсэн билээ. Ингэхээр арьсыг Хятадад гаргаад мах нь хаачсан бэ гэсэн асуулт гарна. Махны дэлгүүр, ресторанд очсон юм биш биз гэсэн хардлага байгаа юм. 

Харин Кыргызстаны Засгийн газраас илжигний худалдааг валют олох хялбар арга гэж үздэг. 2018 оны эхний 7 сард адуу, илжигний экспортоос 2 сая доллар олжээ. Өнгөрсөн есдүгээр сард парламентийн хурал дээр депутат Раскелди Момбеков "17 мянган илжиг зарж, их ашиг оллоо. Эдийн засгийн өсөлтийг илжиг хангасан. Юун уул уурхай" гэж хэлж байсан билээ. 

Кыргызстанд илжиг байхгүй болсон тул иргэд хөрш Тажикистанаас илжиг авч эхэлсэн гэнэ. "Энэ маягаараа бол Кыргызстанд 2-3 жилийн дараа илжиг устана" гэж Donkey Charity байгууллагын төлөөлөгч Алекс Мэйерс ярьжээ. 

 

Хамгийн их уншилттай
1
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
ОХУ-д монгол оюутан охин бүтэлгүй дурлалаас амиа хорложээ
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
Бишимбаев эцсийн үгэндээ Гитлерээс эш татлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Уржигдар
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
5
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.