Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Бүдүүн эрийг хооллохгүй байхыг бүтэн хотоос гуйжээ

Эмч нар түүнд турахгүй бол удахгүй үхнэ шүү гэж хэлсэн тул Дибси турахаар шийджээ.


Английн Мидлсборо хотын хоолны газруудад хэт таргалалттай нэгэн залуугийн зурагтай хуудас хадагдаж эхэлжээ. Зурагт хуудсанд та бүхнийг энэ залууг хооллохгүй байхыг хүсч байна гэж бичсэн байв. 

Бүхэл бүтэн хотод хоол идэх "эрхээ хасуулаад" байгаа энэ бүдүүн залууг Дэррен Макклинток гэдэг, 27 настай. Дибси хочтой. Тарганаасаа болоод тэр машин барьж чаддаггүй, онгоцонд суухдаа хоёр хүний суудал авдаг, бүх хувцсаа захилгаар хийлгэдэг тул маш их зардалтай. Эмч нар түүнд турахгүй бол удахгүй үхнэ шүү гэж хэлсэн тул Дибси турахаар шийджээ. 

Түүнд турахад нь хотын алдартай дасгалжуулагч нарын нэг Майк Хинд туслахаар болжээ. Гэхдээ бүр ямар ч хөлс мөнгө авахгүйгээр тураахаар болсон байна. Хиндийн анхны даалгавар хоолны дэглэм барих байлаа. Шавиа энд тэнд нууцаар очоод идүүлчихгүйн тулд тэрбээр Мидлсборо хот даяар хуудас нааж, "Энэ хүн таргалалтаас болоод үхэж байна. Энэ хүнд идэх юм өгөөгүйгээрээ та түүний амийг аварна" гэж уриалсан байна.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
39
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.