Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан Улсад ажиллаж байна

Тэрбээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай уулзав.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо 2018 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд болж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн 17 дугаар хуралдаанд оролцож байна. 

Тэрбээр Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд К.Расулзодатай 2018 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр уулзав. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд нь Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин баяр хүргэв.

Төв Азийн орнууд, түүний дотор Тажикистан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг Монгол Улс тууштай баримталж буйгаа Шадар сайд цохон тэмдэглэв. Хоёр талын харилцааг идэвхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, иргэд харилцан зорчих боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазивтай уулзлаа. Төв Азийн бүс нутагт парламентын засаглал, ардчиллыг сонгосон хоёр улсын хувьд бие биеэ харилцан дэмжих, туршлага хуваалцах зэргээр нягт хамтран ажиллаж, дээд, өндөр түвшний уулзалт, яриа хэлэлцээ харьцангуй тогтмолжиж, салбар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг талууд тэмдэглэв.

Хоёр орны найрсаг харилцааг боломжит бүх салбарт хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцаж, энэ үүднээс Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг ойрын хугацаанд хийх,  Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахад Киргизийн дэмжлэгийг авах, аялал жуулчлал, онцгой байдлын салбар болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд  Б.А.Сагинтаевтай уулзлаа. Харилцааны цар хүрээг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав.

Астана хотноо болсон Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын 7 дугаар хуралдаанаар ярьж тохиролцсон зүйлүүдийг ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллах шаардлагатайг Шадар сайд Ө.Энхтүвшин тэмдэглэв.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах манай саналыг дэмжсэнд Казахстаны талд талархал илэрхийлж, холбогдох асуудлаар цаашдын дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Манай улсын баруун нутгаар болсон үерийн гамшигтай  холбогдуулан Казахстаны Засгийн газар туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийллээ.  Талууд иргэд харилцан зорчих, зорчигч тээвэрлэх боломжуудыг нэмэгдүүлэх, чөлөөт бүсийн асуудлаар туршлага судлах зэргийг харилцан ярилцав гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
18
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.