Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

OMG:Өнөөдөр хөхний даруулгаа ТАЙЛАХ өдөр

Хөхний даруулгагүй үед эмэгтэйчүүдэд ямар бодлууд төрдөг вэ?


Аравдугаар сарын 13 бол дэлхий даяар хөхний хорт хавдрын өвчлөлд олон нийтийн анхаарлыг хандуулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх өдөр юм. Одоогоос долоон жилийн өмнө Канадын Торонтод мэс засалч Мичелл Браун олон эмэгтэй хөхөө авахуулах мэс засалд орох болсныг анзаарч, хорт хавдрын талаарх мэдлэг, мэдээлэл, урьдчилан сэргийлэх үзлэгт орохын ач холбогдлыг ойлгуулж түгээхийн тулд нэгэн уулзалт хийсэн нь ийнхүү “No BRA Day” болжээ. Энэ өдрийг Канад төдийгүй 2012 оноос АНУ-д ч мөн тэмдэглэх болж улмаар дэлхийн олон оронд жил бүрийн аравдугаар сарын 13-нд хөхний даруулгаа тайлаад үзлэгт орохыг зөвлөх болжээ.

Түүнчлэн энэ давалгаа сошиал медиад хүчтэй өрнөж #NoBraDay хэштаг ашиглан олон эмэгтэйчүүд өөр өөрийн түүх, мэдээлэл, зургаа хуваалцах болжээ.

Тэгвэл хөхний даруулгаа тайлсан үед эмэгтэйчүүд юу мэдэрдэг вэ?

  1. Энэ бол хамгийн зөв шийдвэр.
  2. Би илүү эрх чөлөөтэй байдлаа мэдэрдэг, “хөхөө чөлөөлнө” гэдэг гайхамшиг.
  3. Маргаашнаас ер нь дотуур өмд ч үгүй явсан ч яахав дээ.
  4. Гайхалтай феминист мэдрэмж төрж байна.
  5. Хөхний даруулга зүүхгүй байх нь ямар сайхан тухай твийт бичнэ ээ.
  6. Өө хүлээгээрэй, дарга маань намайг Твиттерт дагадаг юм байна. Дэмий бололтой.
  7. Автобуснаас хоцрох нь. Гүйх л болох нь дээ. Ёооё!
  8. Гадаа ямар хүйтэн байна аа. Хөхний толгой хүртэл даарах ч шиг.
  9. Зун л хөхний даруулгаа тайлж байх хэрэгтэй юм шиг байна.
  10. Автобусны жолооч хөхний толгой руу маань хараад байна уу даа?
  11. За, цээжээ гараараа дараад явъя. Тэгээд таньдаг хүн таарвал толгой дохино, харцаараа мэндэлнэ, эсвэл хөмсгөө өргөж мэндэлнэ. Даллаж чадахгүй нь.
  12. Үгүй ээ, ер нь хөхний толгой хүн бүрт бий. Хатан хаанд ч бий. Зүгээр бай.
  13. Надад ч бий. Зүгээр бай.
  14. Даруулга зүүхгүй байх их тухтай юм аа.
  15. Цусны эргэлт хөхийг маань л тойроод эргэлдэж байх шиг байна. Би амьд, амьсгалж буй, үзэсгэлэнт эмэгтэй.
  16. Ингэхэд хөх маань хэт унжчихсан юм биш биз? Бараг л шал угаахаар.
  17. Эсвэл ороолт шиг л хүзүүгээ ороож хүрэхээр.
  18. За, гэхдээ унжсан хөх ертөнцийн төгсгөл биш. Хэнд хамаатай юм!
  19. Экс найз залуутайгаа таарчихвал яана аа. “Хөөх, чиний хөх хачиртай харагдаж байна” гэдэг үг сонсох вий.
  20. Эсвэл эсрэгээрээ “Хөөх, чиний хөх ГАЙХАЛТАЙ харагдаж байна” гэх ч юм билүү.
  21. Гэхдээ нээрэн тэр гадагшаа явчихсан. Тэгэхээр өнөөдөр таарна гэж байхгүй.
  22. Мммм... Хөхний даруулгагүй үедээ тэврэлдэнэ гэдэг ч сонин шүү.
  23. Намайг тэвэрч байгаа энэ хүн үнэхээр намайг тэврэхийг хүссэн болов уу, эсвэл цээж рүү маань илүү ойртож мэдрэхийн тулд болов уу?
  24. Ер нь зарим найздаа өнөөдөр даруулга зүүгээгүй гэдгээ хэлэх хэрэгтэй байх.
  25. Өө, гэхдээ бүгд анзаарч байгаа байх л даа. Ойлгомжтой л доо.
  26. Хөхөө барьж аваад л байх боллоо. Яг л стресс тайлдаг бөмбөлөг шиг юм аа.
  27. Цүнхний маань оосор даруулгагүй байгааг улам мэдэгдүүлж байгаа байх даа.
  28. Ингэхэд эрчүүд яагаад хөхний даруулгагүй байж болдог юм бэ? Ёстой шударга бус!
  29. Чөтгөр гэж! Хөх рүү маань тохойлдчихлоо.
  30. Бороо орж байна. Яагааааааад????

Хөхний даруулгаа тайлсан үед нэг иймэрхүү бодлууд л эмэгтэйчүүдийн толгойд эргэлддэг байх нь. Та өөр юу боддог вэ? Хуваалцаарай!

Бас хорт хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт эргэлзэх зүйлгүй хамрагдаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
32
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.