Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Монгол найруулагчийн бүтээл оюутны "ОСКАР" хүртлээ

"Нүүдэлчдийн эмч" кино “Student Academy Award” хүртээд зогсохгүй “Оскар”-ын наадамд баримтат киноны төрөлд өрсөлдөх эрхтэй болсон байна.


“Оскар”-ын наадмыг зохион байгуулдаг Кино урлаг, шинжлэх ухааны Академиас зохион байгуулдаг “Student Academy Awards”-ийн шилдэг бүтээлээр монгол уран бүтээлч Бирагийн Мартын кино шалгарчээ. Тэрбээр энэ сарын 12-нд Бэвэрли Хиллс дэх “Samuel Goldwyn” театрт шагналаа гардан авсан байна.

Б.Март нь Их Британийн “Hertforshire” их сургуульд өнгөрсөн жил магистрын зэрэг хамгаалжээ. Улмаар говь нутгийн хатуу ширүүн цаг, уурыг сөрж ажилладаг эмч нарын тухай “Нүүдэлчдийн эмч” бүтээлээ хийж энэхүү нэр хүндтэй шагналыг хүртжээ. Энэ жилийн наадмын шилдгүүдийг тодруулахад 1582 бүтээл өрсөлдсөн байна.

Энэ шагналаас гадна “Нүүдэлчдийн эмч” кино Холливуд дахь олон улсын индепендэнт кино наадмаас мөн шагнал хүртээд байгааг “BBC” мэдээлжээ. Түүнчлэн “Student Academy Award” хүртээд зогсохгүй “Оскар”-ын наадамд баримтат киноны төрөлд өрсөлдөх эрхтэй болсон байна. Яг энэ замналаар түүхэнд 59 кино өрсөлдсөн байдаг бөгөөд тэдгээрийн 11 нь “Оскар”-ын эзэн болж байжээ.

Шагналаа гардаж авахдаа түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Орчуулга

“Оройн мэнд хүргэе, ноёд, хатагтай нар аа.

Та бүхний өмнө ингээд зогсох таатай байна. Энд би мөн киноны минь продьюсерээр ажилласан нөхрийнхөө хамт ирээд байна. Бид энэ гайхалтай шагналыг хүртэж байгаа анхны Монгол хүмүүс болж байгаадаа туйлын баяртай байна.

Би магистрын зэргээ 45 настайдаа хамгаалсан. Нэг ёсондоо энэ шагналтай нас чацуу гэсэн үг шүү дээ. Би үүнийг дотроо сайны дохио гэж итгэж байлаа. Тэр маань ч биеллээ олж би одоо энд зогсч байна.

Миний охид одоо их сургуулийн оюутнууд. Гэхдээ би тэднээс урьтаж магистрын зэрэг хүртэнэ гэж бодож байлаа. Учир нь тэдэндээ хүсэл, эрмэлзэл, зорилго байх юм бол хүн хэдэн ч настай байсан мөрөөдөлдөө хүрэх боломж бий гэдгийг харуулахыг зорьсон.

Говь нутагт өссөн Монгол хүний хувьд нүүдэлчин ахуйн сэтгэл эзэмдсэн соёлыг дэлхий ертөнцөд таниулах оргилсон хүсэл хэзээд дотор минь байсан. Академийн хамт олонд миний энэ ажлыг үнэлж харж, Монголын нүүдэлчин соёлыг дэлхийн тавцанд дэлгэцээр дамжуулан хүргэх боломжийг авчирсанд маш их баярлалаа. Мөн Хэртфордширийн багш нар, ангийнхандаа маш их баярлалаа. Мэдээж бас ижий, аавдаа, нөхөртөө, гэр бүлдээ, хамтран ажиллагсаддаа, найзууддаа энэ урт замд үргэлж санаа сэтгэлээр хамт явсанд талархлаа. Нүүдэлчдийн ахуйн талаар эмч Д.Эрдэнэчулуун болон Өндөршир сумын иргэдэд гайхалтай түүхээ хуваалцсанд баярлалаа.

Одоо тэнгэрийн оронд буй миний багш, найруулагч Баатар надад нэгэнтээ “Хэрэв кино хийхийг хүсч байвал ертөнцөд буй бүхний тухай илүү их мэдлэгтэй, бас үргэлж өөртөө үнэн бай” гэж хэлж байсан. Энэ бол миний амьдралдаа дагахыг хичээж ирсэн гол хичээл гэж болно.

Одоо би монгол хэлээр үг хэлэхийг хүсч байна.

Энэ шагнал зөвхөн минийх биш. Энэ Монгол улсын минь, Монголчууд бидний шагнал. Та нартаа хайртай шүү.”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
9 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
26
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.