Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Centerra Gold" компани Бороо, Гацууртын орд газраа Сингапурт заржээ

"Монгол дахь бизнесээ зарсан нь бидэнд Турк, Канадын төсөлдөө голчлон анхаарах боломж өгөх болно" гэж мэдэгджээ.


Канадын "Centerra Gold" компани Монгол дахь бизнесээ зарснаа зарлалаа. Тус компани Бороо, Гацууртын орд газраа Сингапурын хувийн компани  "OZD ASIA PTE Ltd"-д 35 сая ам.доллараар зарсан байна. Сингапурын компани "Centerra Gold"-ийн охин компани болох "Centerra Netherlands"-ийн бүх хувьцаа, өр авлагыг худалдан авчээ. 

"Centerra Netherlands" нь Монголд үйл ажиллагаа явуулж байсан "Boroo Gold", "Centerra Gold Mongolia"-г эзэмшиж байсан юм. 

"Centerra Gold" компанийн хувьцааны 26,6 хувийг Кыргызстан улс эзэмшдэг. 26,6 хувь нь маш бага хэмээн Кыргызстаны парламентийн гишүүд тус гэрээг байгуулсан Засгийн газрын гишүүдээ хуулийн хариуцлагад татахыг Ерөнхий прокурорын газраас шаардан, талуудын маргаан үргэлжилж байгаа. Уг нь Кыргызстан улс 32,75 хувь эзэмшдэг байлаа. 

"Centerra Gold" нь Монгол, Кыргызстанаас гадна Турк улсад Оксут төсөл хэрэгжүүлж байгаа билээ. 
"Centerra" компанийн Гүйцэтгэх захирал Скотт Перри "Монгол дахь бизнесээ зарсан нь бидэнд Турк, Канадын төсөлдөө голчлон анхаарах боломж өгөх болно" гэж мэдэгджээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.07.27
BMW машинтай хүмүүс сар бүр 18 ам.доллароор суудлын халаалтаа цэнэглэдэг болно
2
2021.11.24
Салбарын хөгжлийн чигийг тодорхойлох “Frontier fintech summit” болж байна
3
2021.09.10
Digital Nation - 2021 | Хол явъя гэвэл олуулаа
санал болгох
1
4 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
39
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.